Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
ЭРҮҮЛ МЭНДИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙГ ХӨГЖҮҮЛЭХЭЭР СЭТГҮҮЛЧИД НЭГДЛЭЭ

Өнөөдөр Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос эрүүл мэндийн чиглэлээр дагнан ажилладаг сэтгүүлчдийн дунд “Илүү сайн маргаашийн төлөө” санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

 “Цагаан үзэг” холбоо нь эрүүл мэндийн чиглэлээр дагнан ажилладаг бие даасан сэтгүүлчдийн санаачлага, зорилгын дор 2021 оны 10 дугаар сард үүсгэн байгуулагджээ. Тус холбоо нь олон нийтийн эрүүл мэндийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэхэд чиглэсэн, бие даасан,  ашгийн бус байгууллага юм.

Холбооны зорилго нь эрүүл мэндийн сэтгүүлчдийг мэргэжлийн хувьд чадавхжуулах, эрүүл мэндийн сэтгүүлчдийн ёс зүйн болон ур чадварын хамгийн сайн стандартыг бий болгох, эрүүл мэндийн сэтгүүлчдийн  хүчирхэг нэгдлийг бий болгож хөгжүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд салбарын байгууллагуудтай хамтран ажиллах, сэтгүүлчид болон мэдээллийн эх сурвалж хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх, олон нийтийн дундах эрүүл мэндийн сэтгүүл зүйн ач холбогдол,  нэр хүндийг нь өсгөхөд чиглэнэ гэлээ.

Өнөөдрийн уулзалтаар 20 орчим сэтгүүлч болон эрүүл мэндийн салбарын төлөөллүүд оролцож санал солилцлоо. Уулзалтаар эрүүл мэндийн чиглэлээр дагнан ажилладаг сэтгүүлчдийг чадавхижуулах, эрүүл мэндийн сэтгүүлчдийг нэгтгэн салбарын бодлогод өөрсдийн дуу хоолойг хүргэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлд судалгааны ажлуудыг зохион байгуулж зэргээр оролцогчид санал солилцлоо.  

Эрүүл мэндийн сэтгүүл зүйг хөгжүүлэх их үйлсийн хүрээнд тус холбооны дэргэдэх Эрүүл мэндийн “Вакцин” клубээрээ дамжуулан гишүүн байгууллага болон сэтгүүлчдийнхээ өсөлт хөгжлийг дэмжин ажиллахаар сургалт, судалгааны ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.  

 

 

1 Сэтгэгдэл
Амжилт хүсье
Хамгийн их уншсан