Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
"НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА" ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ

Монгол улсын Эрүүл мэндийн тухай хуулинд зааснаар нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэлээ болгон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүн ардаа хүргэж байна. Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг анх 2001 онд өнөөгөөс 20 жилийн өмнө баталж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, урьдчилан сэргийлэх чиглэлийн үндэсний олон арван хөтөлбөр, стратегийг хэрэгжүүлсээр ирлээ. Тухайлбал Эрүүл ахуйн тухай хууль 2016 онд батлагдсанаар хүний эрүүл мэндэд нөлөөлж болох сөрөг хүчин зүйлийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлсэн билээ. НЭМ-ийн талаар төрөөс баримтлах бодлого болон ЭМ-ийн тухай хуулийг хэрэгжүүлэхээр бүх аймаг, дүүргийн түвшинд 2012 онд ЭМС-ын 250 тушаалаар Нийгмийн эрүүл мэндийн төвүүдийг байгуулж байсан түүхтэй. Энэ цаг үед Нийгмийн эрүүл мэндийн хууль, эрх зүй, бодлогын шинэчлэл хийгдэж, хүн амаа аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, нийтийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалахад илүүтэй анхаарал хандуулж, нийтийн эрүүл мэндийг бүх түвшинд хөгжлийн цөмөө болгон ажиллаж байна. 


 
Энэхүү салбар хуралдаанд тархвар судлал, эрүүл мэндийн бодлого удирдлага, орчин болон хөдөлмөр, хүнс, хүүхдийн эрүүл ахуй, шим тэжээл судлал, урьдчилан сэргийлэх анагаах ухаан, эрүүл мэндийн ёс зүй, нийгмийн ажил, сэтгэл зүй зэрэг чиглэлийн хүрээнд 67 байгууллагын давхардсан тоогоор 561 судлаачдын хамтын бүтээл 108 эрдэм шинжилгээний бүтээл ирснээс дээжлэн 16 илтгэлийг хэлэлцлээ. Монгол улсын Эрүүл мэндийн салбарт шинжлэх ухааны оновчтой нотолгоо, эрдэм шинжилгээ, судалгааны арвин их бүтээлийн үр нөлөө нь өнөөгийн  эрүүл мэндийн тусламж үйлчилгээний практикт бодиттой үр дүнгээ өгсөөр байна. Эрүүл мэндийн салбарын эмч, эрүүл мэндийн мэргэжилтэн, судлаачид нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, шийдвэр гаргалт, оновчтой зохион байгуулалтыг хийж, Монгол улсын эрүүл мэндийн салбар хөгжил дэвшлийг ахисан шатанд хүргэх нь чухал юм.
 

 
Эрүүл мэндийн салбарын 100 жилийн ойн хүрээнд Эрүүл Мэндийн яам, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль хамтран 5 чиглэлээр салбар хуралдааныг зохион байгуулж байна. Энэхүү ажлуудын хүрээнд АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль нь Нийгмийн Эрүүл мэндийн Үндэсний төвтэй хамтран “Нийгмийн эрүүл мэндийн салбарын хөгжил, ирээдүйн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа нь ач холбогдолтой. Зочин илтгэлээр гадаадын 8 их сургуулийн эрдэмтэн профессор, дотоодын 7 эрдэм шинжилгээний байгууллагуудаас нийгмийн салбарт оруулсан хувь нэмэр, түүхэн хөгжил ба ирээдүйн талаар академич, гавьяат, эрдэмтэн профессоруудын илтгэл танилцуулав.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан