Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД БУЛГАН, ОРХОН, ДАРХАН-УУЛ АЙМГУУДАД АЖИЛЛАВ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Булган, Орхон, Дархан-Уул аймгуудад ажиллалаа.  Эрүүл мэндийн дэмжих төвийн засварын явц, нэгдсэн эмнэлгүүдийн яаралтай тусламж, төрөх тасгийн үйл ажиллагаа, вакцинжуулалтын үйл явц, эрчимжүүлэлтийн талаар авч хэрэгжүүлж буй ажлуудтай танилцав. 2021 оноос эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээр санхүүждэг болсонтой  холбогдуулан уг үйл ажиллагааг дэмжих, иргэдэд чанартай, хүртээмжтэй тусламж, үйлчилгээг ойроос хүргэх зорилгоор Эрүүл мэндийн сайд С.Энхболд нэн шаардлагатай зарим нэг тоног төхөөрөмжөөр хангалаа.
Үүнд: Булган аймгийн төрөх тасагт төрөх ор, зөөврийн эхо, Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт ангиорафийн аппарат, диализийн аппарат зэргийг төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт компьютерт томографийн аппарат хүлээлгэн өгч нээлтийн  үйл ажиллагаанд оролцсон юм.


 

 

 

 
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан