Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Омикрон хувилбарын тархалтыг нэмэгдүүлэхээс дэлхий нийтээр болгоомжилж байна

Коронавирусийн Омикрон хувилбарын тархалтаас сэргийлэхийн тулд зарим баяраасаа татгалзахыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) уриалжээ.

“Ямар нэг баярын арга хэмжээг цуцлах нь хэн нэгний амьдралыг цуцалснаас илүү дээр” гэж ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Адханом Гебрейесус өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэрээ хэлсэн байна.

Түүнчлэн “Бид бүгд цар тахлын улмаас зовж байгаа. Бүгд гэр бүл, найз нөхөдтэйгөө баярлахыг хүсэж байгаа. Бүгд хэвийн амьдралдаа шилжихийг хүсэж байна. Үүнд хүрэх хамгийн хурдан арга бол өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалахын тулд хэцүү шийдвэр гаргах юм. Тухайлбал, баярын зарим арга хэмжээгээ цуцлах. Одоо баярлаад дараа нь харамссанаас одоо цуцлаад дараа нь баярласан нь хавьгүй дээр” гэлээ.

Мөн ирэх оны дундуур дэлхийн бүх улс орнуудын хүн амын 70 хувь вакцинжуулалтад хамрагдаж чадвал цар тахал 2022 онд дуусах боломжтой гэж төсөөлж байгаагаа аж.

Омикрон хувилбар Дельта хувилбараас онцгой илүү хурдтай тархдаг нь баталгаатай болсныг тэр бас анхааруулжээ.

Зул сар, шинэ жилийн баярын олон нийтийг хамарсан арга хэмжээнүүд Омикрон хувилбарын тархалтыг нэмэгдүүлэхээс дэлхий нийтээр болгоомжилж байна.

Эх сурвалж: BBC

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан