Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
А.Ариунзаяа: Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх авах, сунгуулах үйлчилгээ цахимжиж, “e-Mongolia”-д нэвтэрлээ

УИХ-ын гишүүн Н.Учрал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ төрийн үйлчилгээний цахимжуулалтын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэхийг Е-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаар дамжуулан шинээр авах, сунгуулах үйлчилгээг нэвтрүүлсэн талаар мэдээлэл өглөө. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрийн биеэр оршин суугаа газрын ЗДТГ-таа очих шаардлагагүй болж хүсэлтээ цахимаар илгээн төлөөллийн хүнээрээ үнэмлэхээ авахуулах боломж нээгдэж байгааг онцлов.

Мөн нийгмийн даатгал, халамж болоод шинээр цахимжуулсан үйлчилгээнүүд тэр дундаа ажилгүйдлийн тэтгэмжээ цахимаар авах боломжтой болсон, ажил олгогч шимтгэлийн тайлангаа тоон гарын үсгээр баталгаажуулж цахимаар илгээж цаг зав, зардлаа хэмнэх боломжтой зэрэг сүүлийн үеийн цахимжуулалтын ажлаас цохон дурдсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан