Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Тусгаар тогтнолын үнэ цэн” нийтлэл, подкастын уралдааны шилдгүүд тодорлоо

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 110 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатарын нэрэмжит “Тусгаар тогтнолын үнэ цэн” нийтлэл, подкастын уралдааныг Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвөөс энэ сарын 01-20-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус уралдаанд эх орны өнцөг булан бүрээс, хилийн чанадаас сэтгүүлч, нийтлэлч, чөлөөт уран бүтээлчид болон оюутнууд өөрсдийн харах өнцөг, сэтгэх оюун, илэрхийлэх мэдрэмжээ шингээсэн өөр өөрийн онцлог өнгө аястай 100 гаруй нийтлэл, 70 гаруй подкастыг ирүүлсэн юм. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уралдаанд шилдгээр шалгарсан бүтээлийн эздэд өнөөдөр /2021.12.22/ шагналыг нь гардуулан өглөө.

Нийтлэлийн төрөлд тэргүүн байрыг МЗЭ, МСНЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч Б.Цогнэмэхийн “Тал нутаг дахь тэмцлийн гал”, дэд байранд сэтгүүлч Б.Баярбаясгалангийн “Ээж-Эх орон... Бид хоёрын дунд”, гуравдугаар байранд сэтгүүлч, нийтлэлч Т.Дарханхөвсгөлийн “Тунхаглан зарласан тусгаар тогтнолоо та бид хамгаалах ёстой", тусгай байранд МУИС-ийн оюутан А.Амаржингийн “Тусгаар тогтнолын үнэ цэн”, сэтгүүлч Б.Оргилмаагийн “Цэг биш таслал” зэрэг нийтлэлүүд шалгарсан байна.

Түүнчлэн подкастын төрөлд тэргүүн байрыг найруулагч Б.Өлзийбаяр, редактор А.Алтанцэцэг нарын “Реакц”, дэд байранд “Улаанбаатар Эрдэм” их сургуулийн оюутнуудын “Фокус” багийн “Тусгаар тогтнолын үнэ цэн”, гуравдугаар байранд түүхч, судлаач На.Батболдын “Чанад үйлс”, тусгай байруудад хэл бичгийн ухааны доктор, зохиолч, сэтгүүлч Л.Мөнхтөрийн “Бүтэн”, подкаст хөтлөгч Н.Ганбилэгийн “Нарнаас том А” зэрэг бүтээлүүд тус тус шалгарсан юм.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдэд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын түүхэн ач холбогдол, үнэ цэн, хувьсгалын удирдагчдын үйл хэргийг онцлохоос гадна өнөөгийн залуус шинэ зууныг өөрсдийнхөөрөө бүтээх, хүсэл тэмүүлэл дүүрэн байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн эдийн засгийн тусгаар тогтнол, оюун сэтгэлгээний ондоошил, үндэсний өв соёлын залгамж зэрэг сэдвийг өргөн хүрээнд, өөр өөрийн өнцгөөр агуулга уялдааг нь тодотгосон байлаа.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан