Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
“Цахим хөгжил, дэвшилтэт оношилгоо, эмчилгээ, технологи 2012-2021” гэрэл зургийн цахим үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол улсад Эрүүл мэндийн алба байгуулагдан орчин цагийн анагаах ухаан хөгжиж эхлээд 100 жил болжээ. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбар, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд тасралтгүй хөгжиж,  иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах ариун үйлстээ сэтгэл хувиралгүй зүтгэн олон сайхан бахархам амжилт гаргаж, эх орондоо эмчилдэггүй өвчний тоог цөөрүүлсээр,  орчин үеийн дэвшилтэт оношлогоо эмчилгээний техник технологийг нэвтрүүлэн дэлхийн хэмжээний тусламж үйлчилгээг үзүүлэн хичээн ажиллаж иржээ.  Эрүүл мэндийн салбарын 90 жилд зориулан “Эрүүлийг хамгаалахын үндэс тавигдсан үе 1921-1940”, “Бие даасан тогтолцоо бүрдсэн үе 1940-1960”, “Социалист эрүүлийг хамгаалахын эрчимтэй хөгжил 1961-1990”, “Зах зээлийн эдийн засгийн үеийн эрүүл мэндийн шинэчилсэн тогтолцоо 1991-2011“ хэмээн  нийгмийн хөгжил цаг үетэйгээ холбосон бүтэцтэйгээр ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ бүтээн он жилийн цадигийг үүрд үлдэх гэрэл зургаар тамгалан түүхэнд үлдээсэн билээ.  Энэхүү Гэрэл зургийн цахим үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд  ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа, ЭМЯ-ны харъяа тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгийн удирдлагууд оролцож байна.
 
 
 

 

 
Эрүүл мэндийн салбарын 100 жилийн ойд зориулсан “ЦАХИМ ХӨГЖИЛ, ДЭВШИЛТЭТ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ, ТЕХНОЛОГИ 2012-2021” сэдэвт гэрэл зургийн цахим үзэсгэлэн бүтээснээ ийнхүү өнөөдөр нээж байна. Гэрэл зургийн цахим үзэсгэлэнгээс эрүүл мэндийн салбарын удирдлагууд, төрөн гарсан алдартнууд болон 2012-2021 онуудад Эрүүл мэндийн салбарт гарсан ахиц дэвшил, шинэ оношилгоо, эмчилгээ болон үйл явдлуудын мэдээлэл тавигдана. 
http://healthgallery100th-anniversary.mn 



 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан