Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Зэвэгийн Дүвчинд Ардын багш цол хүртээв

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Чөлөөт бөхийн холбооны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагнал, одон, медалиар шагнах тухай зарлиг гаргалаа.

АРДЫН БАГШ ЦОЛООР:

Чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, мэдлэг, ур чадвараа дайчлан олимп, тив, дэлхийн тэмцээнд алдар нэрээ цуурайтуулсан олон тамирчин бэлтгэн дасгалжуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн гарамгай амжилт гаргасныг нь үнэлж Монгол Улсын гавьяат багш, дасгалжуулагч Зэвэгийн Дүвчинг шагналаа.

ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛООР:
  • Чөлөөт бөхийн ахмад тамирчин, Үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлийн гишүүн Балдангийн Санжаа;
  • Чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга асан, дасгалжуулагч Цэрэндагвын Сэрээтэр;
ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР:
  • Чөлөөт бөхийн ахмад тамирчин Доржзодовын Ганбат;
  • Чөлөөт бөхийн ахмад тамирчин Жамсрангийн Мөнх-Очир;
  • Үндэсний шигшээ багийн тамирчин асан Бадрахын Одончимэг;
  • “Женко” клубын дасгалжуулагч Банзрагчийн Оюунсүрэн;
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
  • Чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч асан, “Хасу мегаватт” ХХК-ийн ерөнхий захирал Жамьянсүрэнгийн Түмэн-Аюуш нарыг шагналаа.

Мөн нэр бүхий дасгалжуулагч, багш, тамирчид, шүүгчдийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасан байна.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар гардуулж баяр хүргэн, амжилт хүслээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан