Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Хоршоологчдыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа 

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, хоршооллын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагнал, одон, медалиар шагналаа.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Хоршоолол, ахуй үйлчилгээний салбарыг хөгжүүлэх, салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох болон стандарт боловсруулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монголын үйлдвэрлэлийн хоршооллын төв холбооны ерөнхийлөгч Чүлтэмсүрэнгийн Алтангаяа;
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
  • Хоршооллын хөдөлгөөнийг идэвхжүүлэх, хоршоодын эгнээг өргөжүүлэх, эдийн засгийн чадавхыг сайжруулах, хоршооны сургалтыг орон даяар удаа дараа амжилттай зохион байгуулж залуучуудыг сургаж дадлагажуулах зэргээр хөдөө аж ахуй, хоршооллын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны зөвлөх Дүлзэнгийн Батмөнхийг шагналаа.

Мөн хоршооллын салбарыг хөгжүүлэх, иргэдийг ажлын байраар хангах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хамтын хөдөлмөрийн үр өгөөжийг дээшлүүлэх, нийгмийн баялаг бүтээхэд бодитой хувь нэмэр оруулж, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө идэвх, санаачилгатай ажиллаж байгаа хоршоологчдыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн хүмүүст болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхныг хүсэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан