Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
С.Энхболд: Япон улс руу илгээсэн 100 сорьцын хариу энэ сарын сүүлээр ирнэ

Цар тахлын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийлээ. 

Тэрээр "ДЭМБ Омикрон хувилбарын голлох шинж тэмдэг нь халуурах, толгой өвдөх, үе мөч өвдөх, ханиалгах, хоолой өвдөх зэргээр илэрч байна. Ерөнхийдөө томуу төст өвчинтэй шинж тэмдэг нь адил. Омикрон хувилбар бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар 104 онгоцоор 10,544 зорчигч ирсэн. Тэднээс 411 тохиолдол зөөвөрлөгдөн ирж, батлагдсан байгаа. 

Эдгээр тохиолдлууд дотор энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн 244 алба хаагчийн 231-ээс нь халдвар илэрсэн. Тэдний 96 хувь нь хөнгөн, үлдсэн 4 хувь нь хүндэвтэр хэлбэртэй байна.

Манай улсад вирусийн хувилбар тогтоох зорилгоор геномын дараалал тогтоодог аппаратыг арванхоёрдугаар сард суурилуулсан. Ингээд өнгөрсөн сарын 20-ноос шинжилгээ хийж эхэлж байгаа. Эцсийн хариу нь гараагүй байна. Тодорхой үе шаттай хийгддэг учир шинжилгээний хариу хүлээгдэж байна.

Мөн 10, 11, 12 дугаар сарын 100 сорьцыг Япон улс руу илгээсэн. Өмнө нь альфа, дельта хувилбарыг тодорхойлохын тулд тус улс руу сорьц илгээж байсан. Хариу нь энэ сарын сүүлээр ирнэ.

Урьдчилсан байдлаар энхийг сахиулагчдаас S генийн алдагдал илэрсэн байх боломжтой гэж зарлаж байсан. Энэ нь эцсийн хариу биш. PCR шинжилгээн дээр тусгай вариант ашигладаг оношлуурыг ашигладаг. Ингэхэд S ген тодорхойлогдохгүй хэд хэдэн тохиолдол гарсан" гэлээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан