Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Иргэдийг сайн дурын үндсэн дээр IV тунд хамруулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар омикрон хувилбараас сэргийлэх зорилгоор вакцины III тунд хамрагдаад 3 сар болсон хариу арга хэмжээний баг, иргэдийг IV тунд сайн дурын үндсэн дээр хамруулах ажлыг зохион байгуулах үүргийг Ерөнхий сайд Эрүүл мэндийн сайдад өгсөн байна.  

IV тунд хэрхэн хамрагдах, ямар зохион байгуулалттай ажиллах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭМЯ өгөхөөр болсон байна.

Харин энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Вакцины 3 дахь тунд зорилтот бүлгийг 48.2 хувь нь хамрагдаад байна. Гурав дахь тунг хийлгэсний дараах судалгааны урьдчилсан дүнгээр 2-3 сарын дараагаас титрийн хэмжээ буурч байгаа үзүүлэлт гарсан. Хоёр тун Астразеника, нэг тун Файзер хийлгэсэн хүний титр 4.5 сарын дараа 60 хувьд хүрсэн байна. Эхний сард 500-д хүрсэн байсан. Сар сараар буурсаар 50 дээр очсон. Тиймээс ДӨРӨВ дэх тунг сайн дурын үндсэн дээр хийх шийдвэр гаргахаар тушаалын төслийг бэлдэж байна" гэлээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан