Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
ЭМДЕГ: Үйл ажиллагаа явуулаагүй, материал ирүүлээгүй 239 байгууллагын гэрээг цуцлахаар боллоо

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн энэ оны анхны хурал боллоо. Хурлыг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн удирдан явуулж, 2021 онд эрүүл мэндийн байгууллагуудтай хийсэн “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний биелэлтийг дүгнэсэн талаарх тайлангийн танилцуулга, үр дүнтэй танилцлаа.

Өнгөрсөн онд ЭМДЕГ орон нутгийн 906, нийслэлийн 849 буюу нийт 1755 эмийн сантай дээрх гэрээг байгуулан хамтран ажилласан бөгөөд гэрээний биелэлтийг 2021 оны 12 сарын 24-нөөс 12 сарын 31-ний өдрүүдэд үнэлэн, дүгнэлт гарган ажилласан.

Энэ хүрээнд 1258 байгуулагатай даатгалын гэрээг хэвээр үргэлжлүүлэх, 163 эмийн санд хугацаатай албан шаардлага хүргүүлж, гэрээг шинэчлэн байгуулах, 56 байгуулагын гэрээг түтгэлзүүлж, албан шаардлага хүргүүлж, түүний биелэлтийг үндэслэн гэрээг үргэжлүүлэх, шинэчлэн байгуулах, 39 байгууллагын даатгалын гэрээг цуцлах, мөн үйл ажиллагаа явуулаагүй, материал ирүүлээгүй 239 байгууллагын гэрээг цуцлахаар боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан