Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
ЭМЯ:Генийн дараалал тогтоох шинжилгээгээр 12 хүнээс Омикрон хувилбар зөөвөрлөгдөн бүртгэгдлээ

Сүүлийн 109 нислэгээр 10 мянган иргэд ирснээс 232 зөөвөрлөгдөж ирсэн байна. Тэдний 104 нь хилийн нэвтрэх цэгийн шинжилгээгээр,  үлдсэн 128 нь гэрийн болон тусгаарлан ажиглах байранд авсан давтан шинжилгээгээр илэрчээ. Нийт гаднын 21 улсаас зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд эдгээрээс хамгийн их нь Туркээс 102 зөөвөрлөгджээ.

3492 хүн тусгаарлан ажиглах байранд шинжилгээнд хамрагдсанаас 112 тохиолдлыг илрүүлсэн. Алтанбулан боомтоор 2100 хүнээс 6 тохиолдол, Цагаан нуур боомтоор ирсэн 510 хүнээс дөрвөн тохиолдол, Боршоо боомтоор 213 хүнээс 0, Гашуунсухайтаар ирсэн 4751 хүнээс 64 тохиолдол тус тус батлагдсан. Сүүлийн 40 хоногийн хугацаанд 537 тохиолдол зөөвөрлөгдөн иржээ.

Хариу эерэг гарсан иргэдээс генийн дараалал тогтоох шинжилгээ хийхэд нийт 12 сорьцноос Омикрон хувилбар илэрсэн. Үүний 10 нь Суданаас ирсэн, нэг нь Истанбулын нислэгээр ирсэн, нөгөө нь Бангкок-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэн гэж  ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан мэдээлэв.

Омикрон томуу, томуу төст өвчинтэй ижил шинж тэмдгээр илэрнэ. Гэр бүл дотор халдварлах чадвар 5 дахин их юм байна. Дашрамд дурдахад өнөөдрөөс вакцины IV тунг вакцины цэгүүдээр хийнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан