Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, IV тунгийн дархлаажуулалт эхэллээ

Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр “Дэлхийн 140 гаруй улсад омикрон хувилбарын тархалт гарсан. АНУ-д өдөрт 1 сая хүртэл халдвар бүртгэгдэж байна. ӨАБНУ-д халдварын давлагаа нэг сар орчим үргэлжлээд буурсан. Омикрон хувилбарын давлагаа нэг сар орчим үргэлжлээд буурч байгаа нь бусад улсуудын жишээгээр батлагдаж байна.

Манай улсын хувьд халдвар тархсан тохиолдолд хөл хорио тогтоохгүй байх бодлого баримталж байгаа. Учир нь манай улсад вакцинжуулалт өндөр хувьтай, өвчилсний дараах дархлаа өндөр байна.

Вакцин хийлгээгүй болон нэг тун хийлгэсэн хүмүүс өвдөх эрсдэл өндөр. Олон улсын судалгаагаар вакцинтай хүмүүс 5,5 өдөр өвдөж байгаа бол вакцингүй хүмүүсийн халдвартай байх хугацаа 7,5 өдөр байна.

Дельта хувилбар хатгаа болох эрсдэл өндөр байсан бол Омикрон хувилбар хүндрэл нас баралт бага тул шинж тэмдгийн эмчилгээг олон улсад хийж байна.

Судалгаагаар IV тунгийн дараах эсрэг биетийн хэмжээ 5 дахин нэмэгдсэн эерэг үр дүн гарсан. Иймд судалгаанд үндэслэн Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу өнөөдрөөс дөрөвдүгээр тунгийн дархлаажуулалт эхэлж байна” гэлээ.

1 Сэтгэгдэл
bitgii huts uursduu xiilgetsgee
Хамгийн их уншсан