Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
О.Батбаяр:Гурав, дөрөв дэх тундаа идэвхтэй хамрагдвал нам байдлаар омикроны давлагааг давж гарч чадна

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр өнөөдөр дөрөв дэх тунгийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар дөрөвдүгээр тунд 2500 хүн хамрагдсан байна. Харин гуравдугаар тунд 930 мянган хүн хамрагджээ. Иргэдийн хувьд анхаарах нэг чухал зүйл нь гэр бүлийн нэг гишүүн өвдсөн тохиолдолд бусад гишүүд нь 100 хувь өвдөх эрсдэл өндөр байна.

Ямартай ч ор зохицуулалтын баг ажиллаж байгаа. Бид хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настнууд гээд эрсдэлт бүлгийнхнийг л эмнэлэгт хэвтүүлэн эмчилнэ. Вакцины ямар ч тунгүй хүмүүс өвдөх 100 хувийн эрсдэлтэй байгаа.

"Манай улсын хувьд омикроны давлагаа нэгдүгээр сарын дунд үеэс эрчимжиж, оргил үедээ хүрнэ. Бусад улстай харьцуулахад вакцины хоёр болон гуравдугаар тунгийн хамрагдалт болон өвчилсний дараа дархлаа тогтсон иргэдийн эзлэх хувь өндөр байгаа.

Гэхдээ иргэд маань гурав болон дөрөв дэх тундаа идэвхтэй хамрагдвал нам байдлаар омикроны давлагааг давж, Цагаан сарын дараа хичээл сургуулиа танхимаар эхлүүлэх боломжтой байгаа.

2020, 2021 онд манай улсад томуугийн дэгдэлт бүртгэгдээгүй. Харин энэ жил томуугийн хамгийн хүнд хэлбэр болох А хүрээний вирус бүртгэгдэж,  давлагаа нь эхэлсэн байна. А хүрээний вирус нь COVID-19-өөс хүнд. Тэр тусмаа хүүхдүүд хүндрэх, хатгаа болох эрсдэл нь маш өндөртэй.

Одоо давлагаа нь хүүхдүүд дээр эхэлчихсэн явна. Тиймээс иргэд маань хариуцлагатай байж, эрэмбэлсэн дарааллаар эмнэлэгт хэвтэх шаардлагатай” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах видео мэдээллээс үзнэ үү.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан