Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Ор зохицуулалттай холбоотой мэдээллийг 77330404 утсанд хандаж авахыг зөвлөж байна

Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан “Коронавируст халдварын цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх түр журам”-ын дагуу “Ор зохицуулалтын баг” ЭМЯ-ны дэргэд ажиллаж байна.

Ор зохицууллатын багийн даргаар НЭМГ-ын дарга ажилладаг бөгөөд ЭМЯ, НЭМГ, ЭМДЕГ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, дүүргийн Эрүүл мэндийн төвийн төлөөлөл бүхий баг гурван ээлжээр 24 цагаар ажилладаг юм.

Ор зохицуулалтын баг нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн бүх эмнэлгээс орны мэдээллийг авч, дүүргийн Эрүүл мэндийн төвийн тандалтын багаас ирүүлсэн хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтний мэдээллийн дагуу эмнэлгийн орыг хуваарилж байна.

Иймд ор зохицуулалттай холбоотой мэдээллийг 77330404 утсанд хандаж авахыг зөвлөж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан