Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ӨНӨӨДӨР 49 ЧИНГЭЛЭГ БҮХИЙ 1000 гаруй ТОНН АЧАА БАРАА ХИЛЭЭР ОРЖ ИРЛЭЭ

Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн явуулах, экспорт, импортын ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг өчигдөр Замын-Үүд боомтод ажиллаж, тодорхой зохион байгуулалтуудыг газар дээр нь хийгээд ирсэн.

Өнөөдрөөс хилийн боомтын үйл ажиллагаа жигдэрч, 49 чингэлэг бүхий 1000 гаруй тонн ачаа барааг Эрээний боомтоос татан авсан бөгөөд хүнс болон бусад бараа бүтээгдэхүүн зэрэг бүх төрлийн ачаа байгаа юм.

Шадар сайд өчигдөр газар дээр нь ажиллах үедээ чингэлэг тээврийн үйл ажиллагааг халдвар хамгааллын нарийн чанд дэглэмийн дор эхлүүлж, "0" цэгээс 26 чингэлэг ачаа барааг хилээр оруулж ирсэн билээ.

БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сар орчим саатсан ачаа тээврийг яаралтай хил нэвтрүүлэх арга хэмжээний хүрээнд Халдвар хамгааллын дэглэм сахиулах үүднээс хоёр улсын хилийн голд “0” цэг байгуулан, чингэлэг тээврээр ачаа барааг нэвтрүүлэх горимд шилжүүлж, тээврийн хэрэгслийн жолооч нарыг хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагаас дайчилж нэгдсэн зохион байгуулалтад оруулан ажиллаж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан