Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Гадаадаас ирсэн иргэдийг гурван хоног тусгаарлаж байсныг болиуллаа

УОК-ын шийдвэрийн дагуу өнгөрсөн сарын 25-наас гадаадаас ирсэн иргэдийг коронавируст цар тахлын мутацлагдсан хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор түр тусгаарлах байранд 3 хоног тусгаарлаж байсан. Ингэхдээ   0-3 насны хүүхэд үнэ төлбөргүй, 4-12 насны хүүхэд 50 мянга, 13-аас дээш насны иргэд 100 мянган төгрөг байхаар тогтоосон. Тэгвэл өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр энэхүү гурван өдрийн тусгаарлалтыг цуцлах үүргийг Ерөнхий сайд өгсөн байна. Гэхдээ гадаадаас ирж буй иргэдээс онгоцны буудал дээр төлбөртэй шинжилгээ авч, нэвтрүүлэх аж. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан