Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нарны замыг Натуртай холбосон туслах замыг өнөөдөр 22:00 цаг хүртэл хаана Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхээр тохиролцсоныг “Туркойз Хилл Ресурс” зарлалаа “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн 2021 оны гүйцэтгэлийг хэлэлцлээ Төрийн анхан шатны үйлчилгээний талаарх судалгааны ажил хийж байна “Шуурхай удирдлагын төвийн удирдлага, зохион байгуулалт” сэдэвт цахим сургалт эхэллээ ХЗБХ: 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 91 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 7, Байнгын хорооны 10 тогтоолын төслийг хэлэлцжээ БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Т.Бадралтай цахим уулзалт хийлээ 48 иргэний амь насыг аварч, 1.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажиллав Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 53.9 хувиар өслөө ЭМИЙН САН БОЛОН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД АЖИЛЛАВ
МЭНДЧИЛГЭЭ

Өдгөөгөөс 30 жилийн тэртээ, 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол түмэн шинэ Үндсэн хуулиа баталж, “МЭДЭГТҮН, САХИГТУН” хэмээн даяар олноо зарлан тунхагласан баярт өдрийн мэндийг БУЛГАН ХАНГАЙ нутгийн зон олондоо хүргэе.

Энэ жил Ардчилсан, шинэ Үндсэн хуулийг баталсаны 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсын Их хурлын 97 дугаар тогтоолоор Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ойг орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.

Эрдэмтэн судлаачид, хуульч, улс төрчид, нийгмийн зүтгэлтнүүд, эгэл жирийн иргэдийн оролцоотой шинэ Үндсэн хуулийн төслийг Монголын ард түмэн бүх нийтээрээ 2 удаа, мөн 18 аймгийг 5 бүс болгон бүсчилсэн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, улс төрийн олон намын тогтолцоо бүхий Ардын Их Хурлын 430 депутат 76 хоногийн турш оюун бодол, эрдэм мэдлэг, ажил, амьдралын туршлагаа дайчлан ажиллаж, идэвх зүтгэл гаргасны үр дүнд Монгол Улсын анхны ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан түүхтэй.

Шинэ Үндсэн хууль нь хүний эрх, эрх чөлөө, парламентат ёс, эрх зүйт төр, сонгуулийн ардчилал, олон намын тогтолцоо, ил тод байдал, шударга өрсөлдөөн, олон нийтийн мэдээллийн эрх чөлөө, нутгийн өөрөө удирдах ёс, хувийн өмчийг хамгаалах үзэл санааг шингээснээр эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах, зах зээлийн чөлөөт өрсөлдөөн, иргэдийн чөлөөт сонголтоор зохицуулах үндсийг тавьснаараа түүхэн чухал үүрэгтэй болсон билээ.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын их хурлын 12 дахь удаагийн сонгуулийн үр дүнд депутатаар сонгогдон Ардчилсан, шинэ Үндсэн хуулийг батлалцсан түүхэн гавъяатай Булган аймгийн 17 депутат, тэднийхээ гэр бүл, үр хүүдүүдэд онцгойлон эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Монгол төрийн өлмий бат, мэлмий тунгалаг,

Төрийн түшээдийн ухаан хурц, сэтгэл уужим,

Ард түмний заяа тэгш, бодол нь зөв,

Эх нутгийн минь тэнгэр нь цэлмэг, багана нь бат орших болтугай.

БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.АРИУН-ЭРДЭНЭ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан