Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх мэдлэг, хандлагыг дээшлүүлье...

Дэлхийн улс орнууд хөгжихийн хэрээр хүн амын дунд халдварт бус өвчин, тэр дундаа хорт хавдрын өвчлөл, түүнээс шалтгаалсан эндэгдэл ихсэж, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсоор байна. 
Тухайлбал, ДЭМБ-ын статистик мэдээллээр 2020 онд 19,2 сая гаруй хүн хорт хавдраар өвдөж, 9,9 сая хүн хорт хавдрын шалтгааны улмаас амь насаа алджээ. Манай орны хувьд өнгөрсөн онд 6702 хорт хавдрын өвчлөл шинээр бүртгэгдсэн бөгөөд элэг, ходоод, уушги, гуурсан хоолой болон умайн хүзүүний хорт хавдрууд зонхилон тохиолдож байна. 
Дэлхийн эрүүл мэндийн салбар цөөн хэдэн хавдрын шалтгааныг тодорхой болгож, бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой болсны нэг нь умайн хүзүүний хорт хавдар бөгөөд манай орны эмэгтэйчүүдийн дунд хамгийн ихээр зонхилон тохиолдож байгаа хорт хавдрын нэг юм.
Жил бүрийн нэгдүгээр сарыг дэлхий нийтээрээ Умайн хүзүүний хорт хавдрын талаар мэдлэг олгох, мэдээлэл түгээх, урьдчилан сэргийлэхэд анхаарлаа хандуулах сар болгон тэмдэглэдэг. 
Энэ хүрээнд Эрүүл мэндийг дэмжих сангаас охид, бүсгүйчүүдийн уг хорт хавдрын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, илрүүлэг шинжилгээ болон вакцинжуулалтын талаар мэдээлэл өгөх, хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор хоёр сарын хугацаатай нөлөөллийн аяныг зохион байгуулж байна.

Манай улсын хувьд 2011 онд “Умайн хүзүүний өмөнгийн эмнэлзүйн удирдамж”-ийг боловсруулан батлуулж, эмч мэргэжилтнүүдийг сурган, шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган 2013 оноос эхлэн умайн хүзүү, хөхний өмөнгийн эрт илрүүлгийг улс орон даяар эхлүүлсэн. 

Илрүүлгийн хамрагдалтыг сүүлийн 8 жилийн дунджаар харьцуулан үзэхэд орон нутагт 50,8%, нийслэлд 27,7%, улсын хэмжээнд нийт эмэгтэйчүүдийн 39,7 хувь нь уг илрүүлэгт хамрагдсан үр дүнтэй байна.

Цаашид нөлөөллийн аянаар дамжуулан үндэсний хэмжээнд илрүүлгийг нэмэгдүүлэх, охид бүсгүйчүүдийг урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах, өвчлөлөөс өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, мэдээлэл олгох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан