Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Ц.Билэгтсайхан: Омикрон хувилбар нийт халдварын 90 хувийг эзэлж байна

Омикрон хувилбар нэгдүгээр сарын 17-ны байдлаар нийт халдварын 90 хувийг эзэлж байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээллээ.  

Мөн тэрбээр "Эрсдэлийн үнэлгээг хийж үзэхэд хэрвээ бид ямар нэгэн хариу арга хэмжээ авахгүйгээр халдварын тархалт энэ эрчээрээ өсвөл хоёрдугаар сарын эхний долоо хоногт оргил үедээ хүрнэ. Улмаар буурна. Гэхдээ тохиолдлын тоо 50-60 мянган хүрэх бололцоотой бөгөөд үүнийг дагаад орны ачаалал нэмэгдэнэ.

Хөл хөдөлгөөнийг 50 хувиар бууруулбал, тохиолдлын тоо даруй хоёр дахин бага байх боломжтой. Гэхдээ халдварын оргил үед хойшилно. Орны ачаалал буурах эерэг нөлөөтэй" гэдгийг хэллээ.

Тэгвэл УОК-ын дэргэдэх Эрдэмтийн зөвлөл доорх тооцооллыг гаргасан юм. Иймд сар шинийн баяраа гэр гэртээ тэмдэглэж, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг уриалж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан