Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Нийтийн тээврийн зарим чиглэлийг өөрчиллөө
25-р эмийн сангийн уулзвараас Зүүн 4 замын уулзвар хооронд нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбусыг авто замын нэгдүгээр эгнээгээр явуулах болсонтой холбогдуулан уулзваруудын ачаалал нэмэгдэж, зарим чиглэлийн автобуснуудын зүүн эргэх хөдөлгөөн нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд сөрөг нөлөөлөл үзүүлэх болсон. Иймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор зарим чиглэлийг өөрчиллөө. Тухайлбал, Эрхүүгийн гудамжнаас Их тойруугийн зам руу баруунаас хойшоо эргэдэг автобусны М:33 буюу “Согоотын гудамж-Дэнжийн 1000-Зайсан” чиглэлийг “МУБИС” зогсоолоос Бага тойруугийн замаар “Хүнсний 4-р дэлгүүр” зогсоолд зогсон Их тойруугийн гудамжаар явна. Мөн Сүхбаатарын талбайн урд зам дээр буцаж эргэдэг хот орчмын “Хужирбулан-Сүхбаатарын талбай”, М:14 буюу “Улиастай-Сүхбаатарын талбай” чиглэлүүдийг “МУБИС” зогсоолоос Бага тойруугаар “МУИС”, “Ард” кино театрын зогсоолуудад зогсон Сүхбаатарын талбайд хүрэх гэсэн өөрчлөлтийг өнөөдрөөс эхлэн мөрдөхөөр боллоо.
25-р эмийн сангийн уулзвараас Зүүн 4 замын уулзвар хооронд нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбусыг авто замын нэгдүгээр эгнээгээр явуулах болсонтой холбогдуулан уулзваруудын ачаалал нэмэгдэж, зарим чиглэлийн автобуснуудын зүүн эргэх хөдөлгөөн нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд сөрөг нөлөөлөл үзүүлэх болсон. Иймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор зарим чиглэлийг өөрчиллөө. Тухайлбал, Эрхүүгийн гудамжнаас Их тойруугийн зам руу баруунаас хойшоо эргэдэг автобусны М:33 буюу “Согоотын гудамж-Дэнжийн 1000-Зайсан” чиглэлийг “МУБИС” зогсоолоос Бага тойруугийн замаар “Хүнсний 4-р дэлгүүр” зогсоолд зогсон Их тойруугийн гудамжаар явна. Мөн Сүхбаатарын талбайн урд зам дээр буцаж эргэдэг хот орчмын “Хужирбулан-Сүхбаатарын талбай”, М:14 буюу “Улиастай-Сүхбаатарын талбай” чиглэлүүдийг “МУБИС” зогсоолоос Бага тойруугаар “МУИС”, “Ард” кино театрын зогсоолуудад зогсон Сүхбаатарын талбайд хүрэх гэсэн өөрчлөлтийг өнөөдрөөс эхлэн мөрдөхөөр боллоо.Б.Жав
0 Сэтгэгдэл
























