Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
НИЙСЛЭЛИЙН ДҮҮРГҮҮДИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД АЖИЛЛАЛАА

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн албан тушаалтнууд  2022 оны 01-р сарын 28, 29-ний өдөр өдрүүдэд нийслэлийн Баянгол дүүргийн 5-р хорооны Дэшиг-Дун, 17-р хорооны Мөнгөлөггоо 15-р хорооны Усантүрүү, Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны Жаргал өлзий, 22-р хорооны Одонт манал, 32-р хорооны Жаргал өлзий-2, 3, 20-р хорооны Энхтитэм, Хан-Уул дүүргийн 4-р хорооны Цэцдо, 5-р хорооны Манал-Үйлс, 6-р хорооны Чандавиа, 9-р хорооны Аяут өрхийн эрүүл мэндийн төвд ажиллалаа. Өрхийн эрүүл мэндийн төвийн хүний нөөц, дайчлагдан ажиллаж байгаа резидент эмч нарын ирцийн байдалтай танилцаж, үйлчлүүлэгч нартай уулзаж санал хүсэлтийг сонсов. Өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад дундаж 280-330 Ковидтой иргэн байна.
 

 
Өрхийн эрүүл мэндийн төвийн үндсэн болон болон ковидын тусламж үйлчилгээнд Резидент эмч нарыг дайчлан дэмжлэг үзүүлж,  ажлын ачааллаас хуваалцаж байгаад болон резидент эмч нар маш сайн ажиллаж байгаа талаар өрхийн эмч нар ярьж байлаа. Мөн, хүний нөөц дутагдалтай байгаа тул гүйцэд эмчлүүлж чадахгүй ажилдаа орж дархлаа суларч дахин өвдөж байгаа, сувилагч их дутагдалтай, туслах сувилагч бэлтгэх сургалтыг зохион байгуулах, Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг хугацаанд нь олгож байх, КОВИД19 халдварын эсрэг дархлаажуулалтад иргэд, ялангуяа залуучуудын идэвхи сул иргэд олон нийтэд халдвараас сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээг арай өөр хэлбэрээр өгөх талаар танилцуулж байлаа.
 

 
Сар шинийн баяр тохиож буйтай холбогдуулан үндсэн болон Ковидын тусламж үйлчилгээнд онцгой анхаарах, хүний нөөцийн ачааллыг тэнцвэржүүлэх, резидент эмч нарын хүчийг зөв хуваарилах талаар чиглэл өглөө.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан