Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Т.Мөнхзул:Менингококкт нь богино хугацаанд халдвар, шокоор хүндэрдэг аюултай өвчин 

ЭМЯ-наас бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдэж байгаа учир анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа.

Менингит нь менингококкоор үүсгэгддэг, маш богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй халдварт өвчин бөгөөд агаар дуслын замаар болон бохир гар, хүнсний зүйлээр дамжин халдварладаг байна. Ингэхдээ бага насны хүүхэд өртөх эрсдэл илүү өндөр байдаг аж. Энэ талаар ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн эмч Т.Мөнзул мэдээлэл өглөө. 

Менингит өвчний илрэх шинж тэмдэг:

Гэнэт өндөр халуурах

Бөөлжих

Ядарч сульдах

Хурц гэрэл, дуу чимээ зэрэгт цочромтгүй болох

Цусархаг тууралт гарах

Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх

хоолонд дургүй болох

Урьдчилан сэргийлэх аргууд:

Хамар хоолой цочмог болон архаг үрэвслийг мэргэжлийн эмчийн зааврын дагуу бүрэн эмчлүүлэх

Өглөө боссоны дараа, орой унтахын өмнө бүлээн ус, нимбэг, сармис, царвангийн уусмалын аль нэгээр хоолойгоо тогтмол зайлах

Вакцинд хамрагдах

Өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх

Биеийн дархлаа дэмжих

Дулаан хувцас өмсөх

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан