Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
ТӨВ АЙМАГ СҮҮЛИЙН ҮЕИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАГДСАН " ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВ" НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг байгуулахаар 2021 оны 12 сард 350 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийгдсэн бөгөөд 2022 онд суурин болон зөөврийн эхо, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, нүдний кабинетад шаардлагатай багаж тоног төхөөрөмжүүд, ясны сийрэгжилт үзэх аппарат, тархины доплер, уян дурангийн иж бүрдэл, компьютер томограф, чих хамар хоолойн кабинетад шаардлагатай багаж тоног төхөөрөмжүүд зэрэг 2 тэр бум 107.6 сая төгрөгийн багаж тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдэж үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

"Эрүүл мэндийн дэмжих төв" нь ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэлтэй болгох, хувь хүн, байгууллага хамт олны багц үзлэг оношилгоо, шинжилгээ, тусламж үйлчилгээг иж бүрэн үзүүлэх төв юм. Иргэд, үйлчлүүлэгчид тус төвд хандсанаар урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд бүрэн хамрагдаж аливаа өвчлөлийг эрт илрүүлж, эрүүл зөв амьдрах зөвлөгөө, үйлчилгээг авах бүрэн боломжтой болж байна.

Тусламж үйлчилгээний үндсэн чиглэл нь:

- Хувь хүн, албан байгууллага, хамт олонд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээг чанартай, түргэн шуурхай хүргэх

- Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх өдөрлөг, хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх

- Төлбөртэй тусламж үйлчилгээ үзүүлэх ,Эмчийн үзлэг, зөвлөгөө, оношилгоо, шинжилгээ өгөхөд тус тус чиглэгдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан