Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрүүл мэндийн салбар дахь хүүхэд хамгааллын үйлчилгээ, тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг зохион байгуулав



Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн чуулган зохион байгуулах ажлын хүрээнд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Эрүүл мэндийн салбар дахь хүүхэд хамгааллын үйлчилгээ, тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Эрүүл мэндийн сайдын зөвлөх, газар, хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга, холбогдох дарга, мэргэжилтнүүд танхимаар, эрүүл мэндийн харьяа байгууллагуудын удирдах албан тушаалтнууд, эмч, мэргэжилтнүүд цахимаар оролцлоо. “Эрүүл мэндийн салбарт хүүхэд хамгааллын чиглэл, хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдсан асуудал” сэдвээр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл, “Хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр ЭМЯ-ны ЭТҮГ-ын Хүүхэд, өсвөр үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан ахлах шинжээч Ө.Энхмаа,  “ Хүүхэд хамгааллын бодлого, хэрэгжүүлэх арга зүй” сэдвээр ГБХЗХГ-ын Хүүхэд хамгааллын бодлого хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал  нар мэдээлэл хийв.
 
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан эрүүл мэндийн салбарт хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчдэд стресс менежментийг хэрэгжүүлэх, өсвөр үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ тэр дундаа үр хөндөлтийн асуудалд онцгой анхаарал хандуулж, тодорхой бодитой ажил зохион байгуулж, “Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн чуулган”-д танилцуулах үүрэг өглөө. Тэрээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа хэдий ч гэр бүл, үр хүүхдэдээ цаг зарцуулах боломж гаргадаг байх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ. Хэлэлцүүлэгт оролцогчид хүүхэд хамгааллын асуудлаар хэлэлцэж байгаа нь цаг үеэ олсон чухал хэлэлцүүлэг болж байгаа талаар болон эмч, мэргэжилтний чадавхийг сайжруулах, удирдлагын дэмжлэг, оролцоог сайжруулах шаардлагатай байгаа талаар санал, хүсэлтээ илэрхийлэв. 
 
Эх сурвалж: 
Эрүүл мэндийн яам
 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан