Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Цагдаагийн байгууллага иргэдийнхээ үгийг сонсоно
Цагдаагийн ерөнхий газраас цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны шинэчлэл, алба хаагчдын ёс зүй, харьцааны соёлыг дээшлүүлэх бодлого хэрэгжүүлэхэд иргэдийн санал, зөвлөмжийг сонсохоор “Иргэн-Цагдаагийн харилцаа, хамтын ажиллагаа” сэдэвт нээлттэй уулзалтыг маргааш 11:00 цагт Соёлын төв өргөөнд зохион байгуулахаар болжээ. Уулзалтад иргэд,  төрийн бус байгууллага, иргэдийн сайн дурын нэгдэл, болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, ЦЕГ, нийслэл, дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн удирдлагууд  оролцох юм байна.
Уулзалт нээлттэй болох учир оролцохыг хүссэн хэн ч цагдаагийн байгууллага, алба хаагчдын үйл ажиллагааны тухай санал, бодлоо чөлөөтэй илэрхийлж, алдаа, дутагдлыг нь шүүмжилж, ажил хэрэгч санал, зөвлөмж, дүгнэлт хэлж харилцан ярилцаж болно.
Уулзалтын үед цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаа, ёс зүй, харилцааны соёлын талаар иргэдээс судалгаа авч, мөн 126 дугаарын утас болон sanal@police.gov.mn гэсэн мэйл хаягаар санал, хүсэлт өдөр бүр  хүлээн авах юм байна.
Иргэдээс гаргасан санал, хүсэлт, шүүмжлэл, зөвлөмж, дүгнэлтийг нэгтгэн бодлого боловсруулж, тодорхой ажил зохиож үр дүнг нь иргэд, олон нийтэд мэдээлж  хамтран ажиллана.

Б.Алтан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан