Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Монгол улс хорт хавдрын ӨВЧЛӨЛӨӨР дэлхийд тэргүүлээд байна гэж худлаа ярьж хүмүүсийг айлгаж буруу мэдээлэл тараахаа больчих!

Дээрх графикт дэлхийг 100.000 хүн амд ноогдох хорт хавдрын тохиолдлоор тэргүүлж буй 55 улс ба хавдрын тохиолдлын хэмжээг харууллаа. Энд Монгол улс байхгүй. Монгол улс хавдрын тохиолдлоор дэлхийн 60-66-р байр хавьцаа байдаг.

Харин хавдрын нас баралтаар тэргүүлэх байранд явдаг. Энэ бол өөр асуудал. Нийгмийн эрүүл мэнд, хавдрын талаар ойлголт ба ЭМ-н боловсрол, урьдчилан сэргийлэх үзлэг хөгжөөгүйн гайгаар хавдрын өвчлөл дандаа төгсгөлийн шатанд оношлогддог, эмчилгээ нь хүнээсээ хол тул маш олон хүн хот хүрээ явж чадалгүй амиа алддаг учраас нас баралт өндөр байдаг юм.

Улс орны хөгжил, орлого, дундаж наслалт ихсэх тусам хавдрын өвчлөл ихэсдэг жамтай. Бидний тэдэн шиг болох юмсан гэж зорьдог бүх өндөр хөгжилтэй орнууд манайхаас их хавдрын өвчлөлтэй.

Бид хавдартай нүүр тулан, эрт илрүүлж, эрт эмчилж, тусламж үйлчилгээг хүндээ ойртуулж, хүмүүсийнхээ амийг аврах ёстой болохоос айлгаж ичээх ёсгүй шүү гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

Хавдрын тусламж үйлчилгээг бид хүндээ ойртуулах болно оо. Олон эмнэлэгт тэгш хүртээмжтэйгээр хавдрыг эмчилдэг болгоё!

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан