Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
ХӨСҮТ: Сармагчны цэцэг өвчний нууц үе 5-21 хоног байдаг. Шинж тэмдэг илэрч байх үед халдварыг бусдад тараах эрсдэлтэй

 

Сармагчны цэцэг өвчний талаар Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс мэдээлэл өглөө.

2022 оны зургаадугаар сарын 22-ны байдлаар дэлхийн 49 оронд сармагчны цэцэг өвчний нийт 3,411 тохиолдол бүртгэгджээ.

Сармагчны цэцэг өвчин нь Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг сармагчны вирусээр үүсгэгддэг, цагаанцэцэг өвчинтэй төстэй боловч хүндрэл багатай өвчин. 1980 онд дэлхийд дахинд цагаанцэцэг өвчнийг устгах үед ч сармагчны цэцэг өвчин нь Баруун Африкийн орнуудад бүртгэгдэж байсан халуун орны ширэнгэн ойд тархсан зоонозын өвчин.

Ихэвчлэн Төв болон Баруун Африкийн халуун орны ширэнгэн ой бүхий хэсэгт нутагшмал тархалттай бөгөөд тухайн бүс нутагт өвчлөгсдийн 3-6 хувь нь нас бардаг статистик судалгаа байна.

Уг өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар эсхүл вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг.

Сармагчны цэцэг өвчний үед илрэх шинж тэмдэг:

  • Тунгалгийн зангилаа томрох
  • Халуурах
  • Арьсан дээр тууралт гарах
  • Булчин өвдөх
  • Толгой өвдөх.

Уг өвчин вирусээр үүсгэгддэг бөгөөд өвчний нууц үеийн хугацаа 5-21 хоног байдаг. Сармагчны цэцэг өвчний шинж тэмдэг ихэнхдээ 2-3 долоо хоног үргэлжилдэг. Шинж тэмдэг нь хөнгөнөөс хүнд хэлбэрээр илэрч болно. Арьсан дээрх тууралт нь хөндүүрлэж загатнана.

Нүүр, гар, хөл, аман дээр цэврүүт тууралт гарна. Мөн халуурах, бие тавгүйрхэх, толгой өвдөх, тунгалгийн булчирхай томрох шинжүүд илэрнэ. Шинж тэмдэг илэрч байх үед халдварыг бусдад тараах эрсдэлтэй.

Өвчтэй хүнээс хавьтал, дуслын замаар дамжин халдварлах эрсдэлтэй.

Тухайлбал:

  • Арьсан дээрх тууралтын шарх, тав, шархны шингэн
  • Удаан хугацаанд шууд хавьтал болох үед шүлс, дуслын замаар
  • Өвчтөний бохирлогдсон эд зүйлс зэргээс халдвар авах эрсдэлтэй хэмээн мэдээллээ.

Arslan.mn

Arslan.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан