Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Японд омикроны “BA.2.75”-ын анхны тохиолдол батлагдав

 

Япон улсад "Omicron"-ы шинэ хувилбарын анхны тохиолдол батлагджээ. Тус улсын Кобе хотын албаны хүмүүсийн мэдээлснээр, зургадугаар сарын 24-ний өдөр 40 гаруй насны эмэгтэйд ханиалгах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн тул эмнэлгийн байгууллагад хандсан байна. Тус эмэгтэйд Covid-19-ийн шинжилгээ хийхэд эерэг гарчээ.

Дараа нь геномын шинжилгээ хийж, уг вирус нь "BA.2 Omicron” дэд хувилбарын шинэ “BA.2.75” омог болохыг баталсан байна. Халдвартай болох нь тогтоогдсон эмэгтэй шинж тэмдэг илрэхээс өмнө 14 хоногийн дотор гадаадад зорчоогүй, гадаадад байсан хүнтэй холбоо тогтоогоогүй ажээ. Кобе хотын албаны хүмүүс тус шинэ төрлийн вирус олон нийтийн дунд тархсан байхыг үгүйсгэхгүй байгаагаа мэдэгджээ.

Өнгөрсөн сард Энэтхэгт "BA.2.75" омог анх батлагдсан. Халдвар хэрхэн дамждаг болон өвчний эрсдэлийн талаар тодорхой мэдээлэл хараахан гараагүй байгаа аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага уг омгийн тандалтаа эрчимжүүлсээр байна.

Хотын эрүүл мэндийн ажилтан Ямасаки Хацуми хүмүүст хандан хэлэхдээ халдвар авах эрсдэлийг бууруулахын тулд амны хаалтаа сайн зүүж, гараа тогтмол угаахыг уриалжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан