Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
COVID-19 халдвар нэмэгдэж байгаа тул эмнэлгүүдэд эм, эмнэлгийн хэрэгслийн гурван сарын нөөцөө бүрдүүлэх үүрэг өглөө

 

ЭМЯ-ны удирдлагууд шуурхай цахим хурлыг өнөөдөр аймгуудын Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн дарга, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн удирдлагуудыг оролцуулан зохион байгууллаа.

Энэхүү хурлаар КОВИД-19-ийн тархалтын дэлхий дахины нөхцөл байдлын мэдээллийг ЭМЯ-ны Нийтийн Эрүүл мэндийн газрын Халдварт өвчний хэлтсийн дарга Л.Энхсайхан хийлээ.

Сүүлийн таван долоо хоногт дэлхий дахинд халдварын тохиолдлын тоо тасралтгүй өсөж байгаа. Мөн БНСУ болон Япон улсад тохиолдлын тоо долоо хоногийн дотор 2-3 дахин нэмэгдээд байгаа.

Мөн ДЭМБ-ын мэдээллээр сүүлийн долоо хоногт хийсэн ген дараалал тогтоох шинжилгээнээс харахад дэлхий улс орнуудад ВА4 хувилбар 15 хувь, ВА5 хувилбар 50 хувийг эзэлж байна.

Түүнчлэн коронавируст халдвар болон томуугийн өвчлөлийн тархалтын дотоодын нөхцөл байдал, өвчлөлийн цаашдын хандлага, анхаарах асуудлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан танилцуулав.

Манай улсын хувьд мөн тохиолдлын тоо нэмэгдэж байгаа ба ВА4, ВА5 хувилбарын эзлэх хувь эрс нэмэгдэж байгааг анхаарууллаа. Үүний дараа Эм,эмнэлгийн хяналт, зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа коронавируст халдварын эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцтэй холбоотой мэдээлэл өглөө.

ЭМЯ-ны удирдлагууд Орон нутгийн төлөөлөлтэй хийж буй шуурхай хурлаар улсын хэмжээнд болон орон нутагт коронавирусийн өвчлөлийн тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагуудыг хүний нөөцийн зохицуулалт хийх, эм, эмнэлгийн хэрэгслийн гурван сарын нөөц бүрдүүлж ажиллахыг анхааруулж үүрэг чиглэл өглөө.

Цахим хуралд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ТЗУГ-ын дарга П.Эрхэмбаяр, БТГ-ын дарга Б.Буянтогтох, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Эм,эмнэлгийн хяналт, зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа болон ЭМЯ-ны газар хэлтсийн дарга нар 21 Аймгийн ЭМГ, НЭ-ийн дарга, БОЭТ-ийн захирал удирдлагууд оролцлоо.

Өчигдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЗГХА-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, ЗГХА-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Төмөр замын нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлгийн удирдлагуудтай ээлжит шуурхай цахим хурлыг хийж мөн хүний нөөц ба эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцөө бэлдэн ажиллах чиглэл өгсөн билээ.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан