Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
“ОДОО КОВИДООР ӨВДӨЖ БУЙ ДӨРВӨН ХҮН ТУТМЫН ГУРАВ НЬ АНХ УДАА ХАЛДВАР АВЧ БАЙГАА ХҮМҮҮС БАЙНА”

ЭМЯ болон Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн удирдлагууд мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн захирал Т.Билэгтсайхан:

Манай улсад омикроны B.A.4,5 тохиолдлын тоо өдрөөс өдөрт ихсэж байна. PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь 14.5 хувь болж өнгөрсөн долоо хоногоос нэмэгдсэн байна. Долдугаар сарын сорьцонд B.A.5-ын дөрвөн дэд хэв шинж 70 хувьтай бүртгэгдсэн байна. Энэхүү хувилбарын нууц үе 2.4 хувь байна, дөрөвний гурав нь анх удаа халдвар авсан байна. Давтан халдварт 2-3 өвдсөн тохиолдлууд ч байна. Давтан өвдөж байгаа хугацаа 6.6 сар байна. 18-39 насны хүмүүс бусад насны бүлгүүдээс 1.3 дахин халдварт өртөх эрсдэл өндөр байна.

Хоолой хөндүүрлэх, нус гоожих зэрэг томуу, томуу төст өвчний үед илэрдэг шинжүүд тод илэрч байна. Мөн ковидоос гадна томуу, томуу төст А хүрээний H1N1 вирус тархаж байна. Хүүхэд, насанд хүрэгчдэд өндөр халдвар үүсгэдэг H1N1 нь 2016 онд цар тахал үүсгэж байсан вирус юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан