Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
С.Энхболд: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жил бүр эмчийн үзлэг, оношилгоонд хамруулна

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах цогц арга хэмжээг Эрүүл Мэндийн Яамнаас авч хэрэгжүүлж байна. Үүний нэг хэсэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жил бүр нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд хамруулах үйл ажиллагаа юм. Өнөөдөр 100 гаруй хүүхдийг ЭХЭМҮТ-ийн мэдрэл, зүрх судас, бөөр, дотоод шүүрэл, хоол боловсруулах эрхтэн, амьсгалын эрхтэн судлал, удамзүй, үе мөч судлал, харшил, өсвөр үе, хэл засал, сэргээн засах, чих хамар хоолой, мэс засал зэрэг 15 төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрууллаа. Шаардлагатай хүүхдүүдэд түнхний болон зүрхний хэт авиа, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн хэт авиан шинжилгээ, рентген шинжилгээг хийлээ. Энэхүү үзлэг оношилгоо үргэлжлэн хийгдэх бөгөөд жил бүр тогтмол хийгддэг байхаар төлөвлөн ажиллаж байна. Өнөөдөр амралтын өдөр хэдий ч хүүхдүүдийнхээ төлөө сэтгэл зүрх гарган ажилласан ЭХЭМҮТ-ийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэжээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан