Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Уушгины хатгаа хүндрэх эрсдэл 61 хувиар буурсан

Монгол Улсад амьсгалын замын өвчлөл нь бага насны хүүхдийн эмнэлэгт хэвтэх, нас баралтын хоёр дахь тэргүүлэх шалтгаан болсон хэвээр байна. Эрс тэс уур амьсгал болон гадаад, дотоод орчны агаарын бохирдол их байгаа зэрэг нь амьсгалын замын үрэвслийг үүсгэх эрсдэлт хүчин зүйлс болсоор байна. Тиймээс пневмококкийн шалтгаант уушигны хатгалгаа өвчнөөс сэргийлэх вакциныг 2016 оноос эхлэн манай улсад хийж эхэлсэн. Уг вакцины талаар ХӨСҮТ-ийн пневмококкийн эсрэг вакцины судалгааны Монгол дахь багийн ахлагч М.Туяагаас тодрууллаа.

–Эцэг, эхчүүд вакцинаас болгоомжлох нь их байдаг. Тэгвэл энэхүү уушгины хатгааны эсрэг вакцины талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Энэхүү вакцин нь бидний хэлж заншсанаар уушгины хатгааны эсрэг вакцин юм. Пневмококкийн эсрэг вакциныг хийлгэснээр хүнд пневмококки буюу нянгаар үүсгэгдэх уушгины үрэвслээс бүрэн сэргийлэх боломжтой. Уг вакцин нь  уушгины хатгаа үүсгэдэг 13 хэв шинжийг агуулсан бөгөөд сүүлийн үед хөгжүүлсэн вакциныг манай улсад хийж байна.  Уг вакцин дэлхийн 187 улсад хэрэглэгдсэн байгаа бөгөөд Монголд 2016 оноос бага насны хүүхдүүдэд хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар үндэсний хэмжээнд хэрэгжүүлээд байна.

–Вакцин хийлгэсний дараа үзүүлэх нөлөө, эрсдэл ямар байдаг вэ?

-Хоруу чанар маш бага буюу бидний хэллэгээр зөөлөн вакцин юм. Вакцины дараах урвал, хүндрэл ч мөн бага ажиглагддаг. Одоогийн байдлаар вакцин хийлгэснээр гарсан сөрөг үр нөлөө гараагүй байна. Ийм учраас эцэг, эхчүүд хүүхдүүддээ вакциныг нь хийлгэж дархлааг нь тогтоох хэрэгтэй.

–Хатгааны эсрэг вакциныг бага насны хүүхдэд хэзээ хийлгэх ёстой вэ. Том хүн хийлгэж болох уу?

-Хүүхэд төрсний дараа хоёр, дөрөв, есөн сартайдаа хатгааны эсрэг вакцин хийлгэж гурван тун л авдаг. Ингэснээр уушгины хатгаагаас бүрэн хамгаалагдах боломжтой болж байгаа юм. Харин уг вакциныг дахин хийлгэх шаардлагагүй. Тиймээс том хүнд хийх шаардлагагүй.

-Монголд 2016 оноос хийж эхэлсэн гэлээ, үр дүн нь хэр байна?

-Энэхүү вакциныг хийснээр хүүхдийн эрүүл мэндийг хэрхэн хамгаалж байгаа, улс орны түвшинд ямар байгаа талаарх судалгааг өнгөрсөн долоон жилийн хугацаанд амжилттай хийлээ. Үр дүнгээр вакцин хийлгэхээс өмнө буюу 2015 оноос өмнөх үетэй харьцуулахад бага насны хүүхдүүдэд тохиолдож байгаа бүх төрлийн уушгины хатгалгаа 26 хувиар буурч чадсан. Уушгины хатгаа хүүхдийн эрүүл мэндэд эрсдэлд учруулах аюултай. Уушгины хатгаа хүндрэх явдал 61 хувиар буурсан нь маш сайн үзүүлэлт.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан