Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
ЭМЯ: 5-11 насны 3,000 орчим хүүхэд коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн

 

ЭМЯ: 5-11 насны 3,000 орчим хүүхэд коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн

Ковид19 халдварын эсрэг вакцин нэвтрүүлсний дараах үнэлгээний урьдчилсан тайланг өнөөдөр танилцууллаа. Мөн үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд "Манай улс 2021 оны хоёрдугаар сараас эхлэн иргэдээ коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхэлсэн. Нийт найман сая гаруй хүн тун вакцин оруулж, иргэдийг дархлаажуулсан. Зорилтот бүлгийн хүн амын 87 хувь нь коронавируст халдварын бүрэн тунд хамрагдсан байна. Энэ оны наймдугаар сараас иргэдийг гуравдугаар тун буюу нэмэлт тунгаар дархлаажуулж эхэлсэн. Одоо гурав, дөрөв дэх нэмэлт тунг хийж байгаа. Мөн ирэх наймдугаар сараас эхлэн 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулалтын бүх цэгээр дархлаажуулж байна. Одоогийн байдлаар 3,000 орчим хүүхэд коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан. Зарим нь хоёрдугаар тунгийн дархлаажуулалтад хамрагдаж байна" гэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан