Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Сэтгэцийн эмгэг дэлхийн нийт хүн амын 8 хувьд тулгарч байсан бол ковидын дараа 19 хувь болж өссөн

 

СУДАЛГАА: Цар тахлын улмаас монголчуудын 60 хувь нь сэтгэл түгшилт, 70 хувь нь ядаргаанд өртсөн

СЭМҮТ болон Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Нийгэмлэг ТББ-аас улсын хэмжээнд хийсэн сэтгэцийн  эрүүл мэндийн байдлыг тодорхойлох судалгааны дүнг танилцууллаа.

Сэтгэл судлаач, Багш Ганцэцэг, COVID-19 цар тахал тархаж, хөл хорио тогтоосон шийдвэр урт хугацаанд үргэлжилснээр дэлхий нийтэд ганцаардах, сэтгэл түгшил, өвчин тусаад үхэх вий гэсэн айдас, өрхийн орлого буурсан зэрэг шалтгаанаар сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн. Хүн төрөлхтөнд тулгарч буй сэтгэцийн эрүүл мэндийн энэ мэт асуудлыг 2019 оноос эхлэн дэлхий нийтээр судалж байна. Сэтгэцийн эмгэг дэлхийн нийт хүн амын 8 хувьд тулгарч байсан бол ковидын дараа 19 хувь болж өссөн.

Тиймээс ЭМЯ, ДЭМБ аас 2021 онд СЭМҮТ, АШУҮИС, Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Нийгэмлэг ТББ-д монгол хүний сэтгэцийн эрүүл мэндэд үнэлэлт дүгнэлт хийх судалгаа хийх үүрэг өгсөн. Энэ дагуу бид ажиллаж 21 аймаг, 333 сум, есөн дүүргийн 9000 гаруй хүнийг судалгаанд хамруулснаас 7919 хүнийг датанд үндэслэн дүгнэлтээ гаргалаа. Судалгааг асуумж хэлбэрээр явуулсан ба тэр үед хөл хориг тавигдаж, вакцинжуулалт явагдаж байсан. Тухайн аймаг, дүүрэгт ажилладаг сэтгэцийн эрүүл мэндийн эмч, мэргэжилтнүүддээ сургалт хийж, судалгааг хэрхэн явуулах зөвлөмж заавар өгсөн. Судалгаанд хамрагдсан иргэдийн:

  • 60 хувь нь сэтгэл түгшилттэй
  • 70 хувь нь сульдлын хам шинжтэй
  • 39 хувь нь сэтгэл гутралтай байна гэсэн дүн гарсан.

Судалгаанд жирийн иргэд болон онцгой, цагдаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулсан. Цар тахлын үед үүрэг гүйцэтгэж байгаа албаныханд сэтгэл түгшилт, сульдал жирийн иргэдээс 5-6 хувиар  илүү байсан.

Судалгаанд хамрагдсан иргэдийн 42 хувь нь ковидоор өвдсөн. Ковидоор өвдсөн иргэд өвдөөгүй хүнээс:

  • Сульдал буюу ядаргаанд өртсөн байдал 1.9 дахин их  
  • Сэтгэл түгшилт 1.4  дахин их байсан гэж танилцуулав. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан