Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
9-12 насны 300 сурагчийн дунд шүд угаалтын олимпиад зохионо

Сонирхуулахад, шүд угаалтын анхны тэмцээний ялагч болсон сурагч Тайван улсад аялжээ.

Энэ талаар Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн наймдугаар ангийн сурагч н.Алтансувд "Би энэ тэмцээнд орсноороо өдөрт 2-3 удаа шүдээ зөв угаах дадал, зуршилтай болсон. Мөн сойзоо зөв барих, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх цогц мэдлэгтэй болсон. Өөрөө сурсан төдийгүй эргэн тойрныхондоо зааж өгсөн. Тэмцээнд түрүүлээд Тайвань улсад урилгаар очиж, зочноор оролцоод шүд угаалтын туршлагаасаа хуваалцаад ирсэн" гэв.

Энэ удаагийн тэмцээнд 4-7 дугаар анги буюу 9-12 насны хүүхдүүдийг оролцуулах аж. Нэг баг найман хүнтэй байх бөгөөд оролцох хүүхдүүд шүдний цооролтгүй ёстойг зохион байгуулагчид хэллээ.


Анх энэхүү тэмцээнийг 2019 онд Налайх дүүрэгт зохион байгуулсан. Цар тахлын улмаас хоёр жил завсарласан тэмцээнийг энэ сарын 4-нд Налайх дүүрэгт ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн 300 хүүхдийн дунд дахин зохион байгуулахаар болжээ.

Энэ талаар зохион байгуулагчдын зүгээс "Анх энэ тэмцээнийг яагаад зохиох болсон бэ гэхээр хүүхдээр дамжуулан үе тэнгийнхэн болон ар гэрийнхнийг нь эрүүл ахуйн боловсролд сургах, ирээдүйн архаг хууч өвчингүй үеийг бий болгохыг зорьсон.

Шүд унадаг, эргээд ургадаг гэж эцэг, эхчүүд ярьдаг. Тийм учраас шүд нь өвдсөн тохиолдолд эмчлүүлдэггүй. Гэтэл шүд маш олон халдвар дамжуулж байдаг. Үүнээс хамгаалах хамгийн амархан арга бол шүд угаалтын тэмцээн юм байна гэж бодож энэ уралдааныг эхлүүлсэн.

Хүүхдээр дамжуулан гэр бүлийг давхар зөв дадалд сургаж байна. Аав ээжийгээ та шүдээ угаа гэх шаардлага тавих зэргээр жишиг тогтсон. Тийм учраас үүнийг нутагшуулах, зөвхөн оо, сойзоор амны хөндийгөө ариутгаад цэвэрлээд яваасай гэж хүсэж байна. Хүн 60 настайдаа 20 шүдтэй байхын тулд хүүхэд наснаас нь эхлээд шүдийг хамгаалах хэрэгтэй.

Энэ сарын 4-нд Налайх дүүрэгт 30 багийн 240 хүүхэд оролцсон тэмцээн болно. Үүнээс 1,2,3 дугаар байр эзлүүлнэ. Мөн багаа сайн бүрдүүлсэн багш болон сургуулийн эмч нарыг шалгаруулна" гэж ярив.

Мөн шүдээ ломбодуулаад байгаа ч цоороод байна гэж хүмүүс их ярьдаг. Хүүхдийн сүүн шүд унаж байнгын шүд ургах үед зөв дадал суулгаж өгснөөр шүдний цоорол үүсэхээс сэргийлэх боломжтой гэдгийг онцоллоо.

1 Сэтгэгдэл
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан