Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Амьсгалын замын цочмог халдварын үед Covid-19-ийн дэглэм барина

Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас анхааруулж буй. Тухайлбал, өрхийн эрүүл мэндийн төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд томуугаар өвдсөн хүмүүс хандах нь эрс ихэссэн байна. Тиймээс томуугийн тархалт өндөр байгаа энэ үед халдвар хамгааллын хувийн дэглэмийг сайн баримтлах ёстой гэдгийг ЭМЯ-наас зөвлөжээ.

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн дарга, анагаах ухааны доктор А.Бурмаагийн хэлснээр "Томуугийн өвчлөлийн 90 гаруй хувь нь 15 хүртэлх насныхан байна. Амбулаториор үйлчлүүлж буй нийт өвчлөгсдийн 10 орчим хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлогдож байна.

Эмнэлэгт хэвтэж байгаа нийт хэвтэн эмчлүүлэгсдийн дунд амьсгалын замын цочмог хүнд халдвартай оношлогдож байгаа хүмүүсийн хувьд 15 орчим хувийг эзэлж байгаа.

Аймаг дүүргийн хэмжээнд хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн дунд амьсгалын замын цочмог хүнд халдвартай хэмээх оношоор 60 гаруй хувийг эзэлж байгаа юм. Томуу төст өвчин үүсгэгч дөрвөн вирус эргэлтэд байна.

Томуугийн тархалт ихэсч байгаа энэ үед маск зүүх, гарын ариун цэвэр хангах, зай барих зэрэг Covid-19-ийн үед баримталж байсан дэглэмээ сахихыг зөвлөж байна.

Улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа томуу томуу төст өвчлөгсдийг насны бүлгээр авч үзвэл 90 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд, үүнээс 60 гаруй хувийг дөрөв хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Мөн 5-9 хүртэлх насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдсэн гэдэг нь сургуулийн бага болон дунд ангийн хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэх хандлага байна. Эдгээр нас бол томуу томуу төст өвчин, амьсгалын замыг дамжуулан тараах гол масс хүн ам байдаг.

Амьсгалын замын цочмог, хүнд халдвартай хүүхдийн тоо улсын хэмжээнд нэмэгдсэн тул ХӨСҮТ дээр тусгай тасаг байгуулан ажиллаж байна" гэсэн юм.

Иймд Covid-19–ийн дэгдэлт өндөр байхад ямар арга хэмжээ авч байсан тэрхүү дэглэмийг өнөөдөр баримтлах шаардлагатай болж байна.

ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БУЙ ХҮҮХДҮҮДИЙН 85 ХУВЬ НЬ 0-3 НАСНЫХАН

Эрүүл мэндийн сайд 2022 оны аравдугаар сарын 18-нд томуу, томуу төсв өвчний тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг хангах зорилгоор тушаал гаргажээ. Учир нь томуугийн халдварын тархалт өндөр болсон үед хэвтүүлэн эмчлэхэд орны нөөц хангалттай байх шаардлагатай. Тиймээс томуугийн өвчлөл нэмэгдсэн тохиолдолд нөөц ор бэлэн байлгах зорилгоор ХӨСҮТ-д 200 орыг томуутай хүүхдэд зориулан гаргасан байна. Гэвч хэвтэн эмчлүүлэгчдийн тоо сүүлийн сард буураагүй өсчээ.

ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 85 орчим хувь нь 0-3 насныхан байна.

ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт хоногт 200 гаруй хүүхэд хандаж байгаагийн 50 хувь нь эмнэлэгт хэвтэж байгаа аж. Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 20 хувь нь гар хөл амны халдварын шалтгаантайг эмч нар онцлов. Бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, хууч өвчтэй ахмадууд томуугаар өвчилсөн тохиолдолд хүндрэх эрсдэлтэй учир томуугийн вакцинд хамруулж, эрсдэлийг багасгах нь чухал ач холбогдолтой. Мөн Covid-19-өөр өвчилснөөс хойш богино хугацааны дотор томуугийн дэгдэлт гарвал эрсдэлт бүлгийн хүмүүс хүндрэх эрсдэлтэй учир Covid-19-өөр хүндээр өвчилж байсан хүмүүс томуугийн дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж ХӨСҮТ-өөс зөвлөж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан