Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банк мерчант үйлчилгээний хүсэлтийг онлайнаар хүлээн авч байна МАН-ынхан Ерөнхийлөгчид генсекээ “өгөх”-өөр тохирчээ Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хамтарсан мэдэгдэл гаргав “ХАНХ СУМЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2040)”-Г ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ АРГА ХЭМЖЭЭ БОЛОН “ХӨВСГӨЛ НУУРЫН ХАМГААЛАЛ, ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР БОЛОН ХИЛ ОРЧМЫН СУУРЬШЛЫН БҮСИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛУУД” УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны хэлэлцээ хийв Дансны хуулга, тодорхойлолтоо блокчэйн сүлжээг ашиглан авах боломжтой боллоо С.Ган-Эрдэнэ: Голомт банкны хувьцаа эзэмшигч болох 14 мянга орчим захиалга ирээд байна "Автомашин ачилтын журамд өөрчлөлт оруулах санал хүргүүлсэн ч ХЗДХЯ хүлээж аваагүй" Хятадын хотуудад олныг хамарсан жагсаал болж, Ши Жиньпин, Коммунист намыг огцрохыг шаарджээ
ХӨСҮТ: Covid-19-ийн шинэ хувилбар тархах эрсдэл өндөр байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2022.11.11/ мэдээлэл хийж байна. Тодруулбал, Covid-19-ийн шинэ хувилбарын эмнэлзүйн мэдээлэл, тархалт, эмнэлэгт хэвтэн  эмчлүүлж буй хүмүүсийн эмнэлзүйн байдал, гэрээр эмчлэх зөвлөгөө, томуу болон Covid-19-ийн вакцинжуулалтын талаар мэдээлэл өгч байна

ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр шинжилгээнд эерэг илэрч байгаа тохиолдол таван хувь болж өссөн ч тархалт хэвийн байна гэв.

Гэхдээ цөөн аймаг ногооноос шар түвшинд шилжсэн гэдгийг онцоллоо. Covid-19-ийн хувилбарын тандалтын мэдээгээр Ba-BF1 хувилбар нэг хүнд, BQ1:2 хувилбараар таван хүн өвдсөн. Эдгээр хувилбарын тухайд өмнө нь Монгол Улсад батлагдаагүй байжээ.

ОМИКРОНЫ ӨМНӨХ ХУВИЛБАРААР ӨВДСӨН Ч ДАХИН ШИНЭ ДЭД ХУВИЛБАРААР ӨВДӨХ ЭРСДЭЛТЭЙ

ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирал, анагаах ухааны магистр клиникийн профессор Ц.Чинбаяр:

-Covid-19-ийн шинэ хувилбарын цөөн тохиолдолд дотоодод батлагдаад байна. Гэхдээ эдгээр шинэ дэд хэв шинжүүдээс үүсгэгдсэн тохиолдолд хүндрэл өмнөх хувилбаруудтай ижил байгааг ДЭМБ-аас мэдээлсэн. Хүнд, хүндэвтэр эмнэлзүйн хэлбэр үүсэхгүй байгаа. Тэгэхээр өмнө нь баримталж байсан халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг зөвлөж байна.

Омикроны өмнөх хувилбараар өвдсөн хүн ч дахин шинэ дэд хувилбараар өвдөх эрсдэлтэй. Хэдийгээр эмнэлзүйд өөрчлөлт ороогүй ч суурь өвчтэй хүмүүс хүндээр өвдөх магадлалтай.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ 325 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас эрчим тасагт зургаан хүн маш хүнд, 45 нь хүнд гэсэн оноштойгоор Covid-19-өөс шалтгаалж хэвтэн эмчлүүлж байна. Covid-19-өөр өвдөхгүйн тулд иргэд дархлаажуулалтын тунд хамрагдаад 3-6 сар өнгөрсөн бол дараагийн нэмэлт тунг хийлгэх боломжтой.

Томуугийн нөхцөл байдлын талаар мөн мэдээлэл өгөх нь зүйтэй. 2022 оны 44 дүгээр долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчин идэвхжлийн түвшинд байна. Зарим аймаг улбар шар түвшинд шилжсэн.

Томуу төст өвчнөөр нийт 8239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 1300 нь цочмог хүнд хэлбэрээр өвдөж, эмнэлгийн тусламж авч байна. Мөн томуугийн бусад вирусуудын тархалт өндөр байгаа юм. Яг одоогийн байдлаар томуугийн тархалт хүмүүсийн дунд идэвхжээгүй. Гэхдээ ДЭМБ-аас өгч байгаа мэдээллээр тархалт идэвхжих эрсдэлтэй байна.

Тиймээс томуугийн вакцинжуулалтад иргэдийг идэвхтэй хамрагдахыг хүсч байна.

ТОМУУГИЙН ВАКЦИНД ЗОРИЛТОТ БҮЛГИЙНХЭН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРАГДАНА

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:

-Монгол Улс энэ жил 545 мянган тун томуугийн эсрэг вакцин хүлээж авсан. Өнгөрсөн аравдугаар сард Эрүүл мэндийн сайдын тушаал гарч томуугийн дархлаажуулалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Одоогийн байдлаар нийт вакцины 53 хувийг Улаанбаатарт, 47 хувийг орон нутагт хуваарилсан.

Эхний ээлжид тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхныг хамруулж байна.

Нийт вакцины 39 хувийг бага насны хүүхдэд, 40.2 хувийг бусад зорилтот бүлэг, 20 хувийг нь жирэмсэн болон ажил мэргэжлийн шаардлагаар хамрагдах хүмүүсийг вакцинд хамруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан