Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 28-нд Улаанбаатарт эхэлнэ
Х.Нямбаатар: С.Одонтуяаг үндэслэлгүй мэдэгдэл хийсэнд харамсаж байна
 
Х.Нямбаатар: С.Одонтуяаг үндэслэлгүй мэдэгдэл хийсэнд харамсаж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Гишүүдийн ширээн дээр Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо нөхцөл байдлын талаар Үндэсний зөвлөлийг тэргүүлж байгаа хүний хувьд энэ танилцуулгыг бэлдсэн. Өнгөрсөн наймдугаар сард Малайз улсад Монгол Улсын Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны тайланг хамгаалсан. Энэ үеэр ФАТФ-аас өгсөн 40 зөвлөмжийг 39-ийг амжилттай хэрэгжүүлсэн гэсэн үнэлгээг авсан. Манай улс 2020 онд "Саарал жагсаалт"-аас гарсан ч одоо өргөтгөсөн хяналтад байгаа. Хэрэв энэ хяналтаас гарч ердийн улсын жагсаалтад оръё гэж байгаа бол ирэх оны нэгдүгээр сарын 31-ээс өмнө зэрэглэл ахиулах хүсэлт ФАТФ-д тавих ёстой. ФАТФ-аас тавьсан 40 зөвлөмжөө бүгдийг нь хэрэгжүүлж байж ердийн ангилалд орно. Ийм учраас баасан гаргийн хэлэлцэх асуудлын дараалалд Холбоо сангийн хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байна. Ашгийн төлөө бус хуулийн этгээдийнхээ эрх зүйн зохицуулалт тогтолцоог бий болгосныхоо дараа зэрэглэл ахиж ердийн улсын жагсаалтад орох боломжтой болох юм.

Хоёрдугаарт, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "Монгол Улс хүний эрхийн зөрчилтэй байна. НҮБ-ын шинжээчид ирээд Монгол Улсад шүүхийн шийдвэргүйгээр хүнийг баривчлах эрх зүйн тогтолцоо үйлчилж байна гэж дүгнэсэн" гэсэн үндэслэлгүй мэдэгдлийг удаа дараа хийсэнд харамсаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн хяналтаас гадуур хүнийг цагдан хорих тогтолцоо Монгол Улсад байхгүй. Гагцхүү гэмт хэрэг үйлдэж байхад нь газар дээр нь хойшлуулшгүй ажиллагааны журмаар баривчлах тохиолдол байдаг. Энэ тохиолдолд 24 цагийн дотор Шүүхээс зөвшөөрөл авдаг тогтолцоо үйлчилж байна. Иймээс УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг албан ёсоор Засгийн газарт энэ асуудлаар асуулга тавьж чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдээлэл сонсооч гэсэн хүсэлтийг гаргаж байна. Хүний эрхийн чиглэлээр Монгол Улс ахиц гаргаж байгаа" гэлээ. 

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан