Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өнөөдөр Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзан, хоёр улсын хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр сайд Ц.Идэрбат Монгол, Энэтхэг хоёр улс 1955 онд дипломат харилцаа тогтоосон хэдий ч шашин, соёлын хоёр мянга гаруй жилийн уламжлалт харилцаа, хэлхээ холбоотойг онцолж, хамтын ажиллагааг стратегийн түвшинд хөгжүүлээд 71 жил болж буйг дурдав.

Тэрбээр хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, ялангуяа хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэх боломжтойг тэмдэглэлээ. Тухайлбал, дэлхийд сайн жишиг болсон Энэтхэгийн хөдөө аж ахуйн хоршооллын туршлагыг судлах, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монгол Улсаас органик хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох, төрийн албан хаагчдыг сургаж чадавхжуулах зэрэг асуудлаар талууд санал солилцсон байна.

Элчин сайд Атул Малхари Готсурве мөн газар тариалангийн салбарт хамтарсан судалгаа хийх, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр хамтын ажиллагааг идэвхжүүлэх санал дэвшүүлжээ.

Мөн уулзалтын үеэр 2019 онд байгуулсан Монгол, Энэтхэгийн хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн баталж, энэ хүрээнд тодорхой ажлууд хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулах, хоршооллын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан