Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19) тусламж үйлчилгээг ЭМД-ын сангаас санхүүжүүлэх нь сэдэвт сургалт зохион байгууллаа

 

post-title

Өнөөдөр ЭМДЕГ, ДЭМБ хамтран “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах коронавируст халдвар (КОВИД-19) өвчнөөс урьдчилан сэргийлэх нь”  сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа. 

Сургалтын нээж ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны гол зорилго нь даатгуулагчдад учирч   буй эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалах бөгөөд энэ үүргээ гүйцэтгэхэд нь ЭМДЕГ-ын стратегийн худалдан авалтыг бий болгож, байгаа нөөцөө үр дүнтэй зарцуулснаар олон даатгуулагчдыг шаардлагатай тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, санхүүгийн эрсдэлд орохгүй авах боломжийг бүрдүүлэх юм. Эрүүл мэндийн салбарт санхүүжилтийн шинэчлэл эхэлсэн цагаас КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19) тусламж үйлчилгээг ЭМД-ын сангаас санхүүжүүлж байна. 

Сургалтаар ЭМДҮЗ-ийн 01-р тогтоол, ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцаж байгаа тусламж үйлчилгээ, Ковид-19 халдварын үеийн тусламж үйлчилгээ ба санхүүжилт зэрэг сэдвээр холбогдох албаныхан танилцуулга хийлээ. 

Эрүүл мэндийн даатгалын сангаас Ковид-19 халдварын үеийн тусламж үйлчилгээг дараах байдлаар санхүүжүүлнэ. Үүнд 

Нэг. Анхан шатны тусламж үйлчилгээнд:  

- Ковидын үеийн Гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээнд 100,000 төгрөгийн санхүүжилт олгох,

Хоёр. Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад :  

1.  Амбулаторит:  

-  Амбулаторийн халдварт өвчний хяналт /ОХБ-300021/-21 000төг, 

-  Өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээ -/ОХБ-300040/-35 000төг,

2.  Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээнд: 

-  Хөнгөн тохиолдолд жирэмсэн болон 0-18 насны хүүхдийг /ОХБ-234361 2. 

-  Хүндэвтэр болон хүнд хэлбэрийг /ОХБ-041381 Вируст пневмония/ -1 026 000төг,

-  Хүнд болон маш хүнд хэлбэрийг /ОХБ-240011-2067000 төг- Эрчимт эмчилгээнд А ангилал

-  Хүнд болон маш хүнд хэлбэрийг ОХБ-240012 – 4978000 төг/ -  Эрчимт эмчилгээнд А, Б ангиллын дагуу эрүүл мэндийн даатгалын цахим системээр санхүүжүүлж байна.  

Мөн эрүүл мэндийн сайдын 2022 оны А/33 тушаалаар “Шинэ коронавируст халдвар (Ковид-19)-ын оношилгоо, эмчилгээний түр заавар”-ыг  шинэчилэн баталсан.  Үүнд хөнгөн хэлбэрийг гэрийн нөхцөлд тусгаарлан анхан шатны эрүүл мэндийн байгууллага хяналт тавихаар, хүндэвтэр, хүнд зэргийн үед эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээр заасан.

Ийнхүү коронавируст халдвар нэмэгдэхийн хэрээр иргэн-даатгуулагчдад Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлснөөр ЭМД-аараа Коронавиурст халдвар (Ковид19) эмчилгээнд хэрхэн хамрагдах боломжийн талаар сэтгүүлчидэд мэдээлэл өгч тэдний сонирхосон асуултад хариулт өглөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан