Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрт илрүүлгийн цаг олголтыг зогсоожээ

Эрсдэлээс сэргийлэх эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах иргэдийн ирц бага байгааг салбар  яамнаас мэдээлсэн. Одоогийн байдлаар 300 гаруй мянган хүн тус үзлэгт хамрагдаад байгаа ч зарим хүнд мэдээлэл хангалттай хүрэхгүй байгааг цахим хуудастаа бичиж буй. Нийслэлийн Налайх, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн хувьд эрт илрүүлэгт хамрагдсан идэвхээр 15-24 хувьтай байгаа аж. Нэг талаар, иргэд эрсдэлээс сэргийлэх дургүй, нөгөө талаар үзлэг хангалттай бус санагдсан зэрэг олон шалтгаан бий. Мөн иргэд мэдээлэл дулимгаас эрт илрүүлэгт хамрагдах хугацаа нь өнгөрсөн зэрэг шалтгаан нөхцөл их буйг албаныхан хэлж буй.

ЭМЯ, дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, хувийн зарим эмнэлгээс өгсөн мэдээллээр эрүүл мэндийн даатгал төлсөн л бол он гарахаас өмнө төрсөн он, сар, өдөр харгалзахгүй эрт илрүүлэгт хамрагдах боломжтой гэсэн. Харин Баянзүрх болон Налайх дүүрэг эрт илрүүлгийн цаг олголтыг зогсоосон талаар иргэд хэлж байна.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоог улс даяар нэг жилийн турш үргэлжлүүлнэ. Гэтэл иргэдэд мэдээлэл дутуу хүрч байгаагийн улмаас эрт илрүүлэгт хамрагдаж чадахгүй байгаа гомдол, мэдээлэл ЭМЯ-нд гаргах нь ихэссэн. Тэр дундаа хүүхдийн үзлэгт тодорхой шинжилгээ тусгаж өгөхийг эрт илрүүлэг эхэлсэн цагаас иргэд хүсчээ.

Одоогоор хүүхдийн эрт илрүүлэгт хамрагдах идэвх багассан учир мэргэжлийн эмч нар ерөнхий боловсролын сургуулиудад очиж үзлэг хийж эхэлсэн байна.

ЭМЯ-аас өгсөн мэдээллээр, үзлэгт хамрагдах иргэд рүү хорооноос утсаар холбогдож, үзлэгийн урилга өрхийн эмнэлгээс очиж авахыг зөвлөж байна. Урилгаа авсны дараа харъяа дүүргийн эмнэлэгтээ очиж шинжилгээ өгнө. Зарим иргэд утасны дугаар сольсонтой холбоотой мэдээлэл очихгүй байх тохиолдол бий. Тиймээс цаасан урилга мөн хүргүүлж байна. Товлосон өдөртөө очоогүй хүмүүс сардаа багтаж багцын үзлэгтээ нөхөн хамрагдах аж.

Иргэд төрсөн сар, өдрийн дарааллаар үзлэгт хамрагдана гэж ташаа ойлголттой байна. Үүнд санаа зовох шаардлагагүй бөгөөд ЭМД төлсөн хүн бүхэн эрт илрүүлэгт хамрагдаад явна гэсэн тайбар өгсөн.

Эрт илрүүлэг нэг жилийн хугацаанд үргэлжлэх учир оочер дараалал үүсгэх шаардлагагүй төдийгүй үзлэг оношилгоо ч сайн хийгдэж буй болохыг ЭМЯ-наас тайлбарлаж байна. Мөн өвчлөл хүндрэх эрсдэл бууруулах давуу талтайг онцоллоо. Эрүүл мэндийн сайдын 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн “Журам батлах тухай” А/139 дүгээр тушаалаар гаргасан журмын дагуу “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-г орон даяар эхлүүлсэн. Энэ үзлэгээр улаан хоолой, ходоод, элэг, уушги, бүдүүн шулуун гэдэс, хөх, умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх боломжтойг сайд хэлсэн юм. Эрт илрүүлэг үзлэг нэг жилийн хугацаанд үргэлжлэх аж.

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан