Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 28-нд Улаанбаатарт эхэлнэ
С.ШААРИЙБУУ: ЭНЭ 17 ЖИЛД ӨНЧИРСӨН ХЭДЭН ХҮҮХЭД, НАВСАЙСАН АМЬДРАЛ Л ҮЛДЛЭЭ

Малайз улсын цагдаагийн тусгай албанд ажилладаг Азилах, Сирул Азхар Умар нар Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг хүчээр машиндаа суулган, буудаж амийг нь хөнөөгөөд, цогцсыг нь шатаасан онц ноцтой хэрэг гарсан. Энэ хэрэг олон шалтгааны улмаас 16 жилийн турш шийдэгдэлгүй өнөөг хүрээд байсан юм.

Тэгвэл Ш.Алтантуяагийн гэр бүл, аав С.Шаарийбуу нь олон жилийн турш энэ хэргийг хөөцөлдөж, хууль шүүхийн байгууллагад хандсаны хүчинд ялжээ. Улмаар Малайзын дээд шүүх талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүлд 1.5 сая сингапур доллар олгох шийдвэр гаргалаа. Энэ мөнгийг Малайз улсын Засгийн газар, хэрэгт холбогдсон гэмт этгээдүүд гаргахаар болсон.

Үүнтэй холбогдуулан талийгаачийн аав С.Шаарийбуу, “Миний гэнэхэн охин тэр үеийн залуустай адилхан амьдрах гэж мэддэг, чаддаг юмаараа зүтгэж явсан. Би охиноо их санадаг. Санахгүй байхын аргагүй. Өнөөдөр би түүнийгээ дурсаж нэг минут хүндэтгэл үзүүлье.

Охин минь өвчтэй хүүхдээ эмчлүүлэх гэж явсан. Би багш хүн, надад охиндоо өгөх мөнгө байгаагүй.  Баригдахаасаа өмнө охин маань цагдаад очиж "Миний амь нас аюултай байдалд байна. Хэрвээ ямар нэг эрсдэл учирвал Багиндатай холбоотой" гээд өөрөө бичиж өгсөн байдаг. Малайзад хийгээгүй хэргийнхээ төлөө хоригдсон, хүний наймааны золиос болсон олон монгол иргэн бий. Би эдгээр хүний төлөө ч явсан. Тэдний хэн нь ч үр дүнд хүрч чадаагүй.

Энэ хэрэг үйлдэл дээрээ баригдаж, хөдөлшгүй баримтаар нотлогдсон. Гэвч 2006-2018 он хүртэл 12 жилийн хугацаанд эрүүгийн хэргийг шийдэх гэж бүтэлгүй талдаа явж ирсэн. Боломж ч ховор байв. Хэргийг үйлдсэн офицерууд баригдаж, хийсэн үйлдлээ зааж өгч, хуулийн байгууллага ажилласан боловч үр дүнд хүрээгүй ирсэн.

Миний өмнөөс хэн ч дуугарахгүй. Хэн ч уйлахгүй. Тэгэх алба ч байхгүй. Би дуугүй суувал тэр хүмүүс тайван амар байсан. Аргагүйн эрхэнд би 300 гаруй өргөдөл бичсэн. Монголын төрд, Малайзад, хүний эрхийн байгууллагад. Монголын бүх хуулийн мэргэжилтнүүдтэй уулзсан. Хүний эрхийн байгууллагын мэргэжилтнүүдтэй би залхтал нь уулзсан. Эрх зүйн гэрээгүй учраас манайхаас хэн ч энэ хэрэгт хуруу дүүрэх эрхгүй юм билээ. Гадаад хэргийн яам ч мөн хэм хэмжээний дагуу л үг хэлэх боломжтой.

 

Яах гэж энэ үйлдлийг хийсэн бэ гэхээр тэд нэг л зүйлийг хэлдэг байсан. "Багиндад туслах гэж, түүнээс мөнгө авсан" гэх зүйлийг л 12 жилийн турш ярьж ирсэн. Гэтэл 2018 оноос байдал өөрөөр эргэсэн. Тэд Малайзын төрийн мэдэл бүхий, бүгдийг мэддэг тэр хүний тушаалаар үүрэг биелүүлсэн гэж хэлдэг болсон. Ингэж нөхцөл байдлыг өөрчлөх гэж ярьцгааж эхэлсэн.

Малайзын нэртэй хуульч, өмгөөлөгч Карпал Сингхтэй би хувь тохиолоор учирсан. Тэр хүн надад тусалъя гэсэн, гэхдээ энэ хэрэг 100 жилийн дараа шийдэгдэж магадгүй, чи тэвчээртэй байгаарай хэмээж байсан. Ингээд бид эхэлсэн.

Өнөөдөр шударга ёсыг тогтоож чадлаа. Гэсэн ч энэ 17 жилд өнчирсөн хэдэн хүүхэд, навсайсан амьдрал л үлдлээ" гэв.

2 Сэтгэгдэл
Хэрэв үхэж далд орсон ардчилсан нам, ардчилал гэж байгаагүй байсан бол энэ бүсгүй эх орондоо эсэн мэнд амьдарч байх байлаа. Аав нь охиныхоо амийг үхэж далд орсон ардчилсан намаас бас давхар нэхэх хэрэгтэй.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
Хамгийн их уншсан