Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
УНТЭ Монголд эмчлэгдэх боломжгүй хоёр өвчнийг эмчилж эхэлжээ

Улсын нэгдүгээр төв эмнэлэг 2022 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа өчигдөр амжилттай зохион байгууллаа. Хурлыг нээж, УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал “2022 онд бид нийт 102 шинэ технологийг нэвтрүүллээ. Шинэ технологийг богино хугацаанд үр дүнтэй нэвтрүүлэхэд 2021 оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн гүйцэтгэлийн санхүүжилтийн системийн сайн үр дүн гэж харж байна. Үүнээс гадна манай эмнэлэг энэ жил Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй байсан Донороос өвчтөнд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ,  Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээг нэвтрүүллээ. Дээрх хоёр шинэ технологийг богино хугацаанд нэвтрүүлэхэд Эрүүл мэндийн сайд С.Энхболдын дэмжлэг их байсныг дурдах нь зүйтэй. Дээрх эмчилгээг нэвтрүүлэхэд шаардлагатай төсөв болох 3.3 тэрбум гаруй төгрөгийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж, гадагш урсах мөнгөн урсгалыг тодорхой хэмжээнд зогсоож чадлаа” хэмээлээ.

2022 оны шилдэг 10 технологи нэвтүүлэгч баг

  • Цусны эс судлал чөмөг шилжүүлэн суулгах баг - Донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ
    Гастроэнтерологийн төв- Нарийн гэдэсний дурангийн оношилгоо, эмчилгээ
  • Зүрхний төв- Гол судасны баллон шахуурга дэмжлэгтэй титмийн хэт авиан хяналттай өндөр эрсдэлтэй титэм судсан дотуурх хяналттай эмчилгээ, Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийслын үед титмийн хэт авиан хяналттай, өндөр эрсдэлтэй титэм судсан дотуурх эмчилгээ
  •  Урологи Андрологийн төв - Бөөр шээсний замын чулууг лазераар бутлах мэс засал
  • Нүд судлал, мэс заслын тасаг - Гоноскопийн тусламжтайгаар транслюминал трабекулотоми мэс засал
  • Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасаг- Бүдүүн гэдэсний өмөнгийн мэс заслын дараах хими эмчилгээ
    Ерөнхий мэс заслын тасаг - Хэвлийн дурангийн аргаар дэлүү авах мэс засал
  • Чих хамар хоолой мэс заслын тасаг & Мэдрэлийн эмнэлзүйн төвийн хамтарсан баг- Өнчин тархины хавдрыг ICG технологи ашиглаж бүрэн авах хамрын дурангийн мэс засал
  • Эрүү нүүрний мэс заслын тасаг-Эрүүний төрөлхийн гажгийг мэс заслын аргаар засах
  • Хэрх үе судлал үе сэргээх төв - Мөрний үе урвуугаар бүтэн солих мэс засал
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан