Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Улсын нэгдүгээр төв эмнэлэг нийт ажилчдадаа 4 тэрбум төгрөгийн 13 дахь сарын ЦАЛИН олгоно

Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ) 2022 оныхоо ажлыг дүгнэж, тайлангийн нэгдсэн хурлаа зохион байгуулаад буй.

Тус эмнэлэг 2022 онд

  • Гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнээр байгууллагын нийт төсвийг 2020 онтой харьцуулахад 82.6%-иар нэмэгдүүлсэн.

  • Нийт 102 шинэ технологи нэвтрүүлснээс 10 технологийг онцлон батламжилсан.

  • 2022 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс үндсэн цалинг 50%-70%-иар нэмэгдүүлсэн.

  • Эрүүл мэндийн ажилтныг дэмжих сарын аяны хүрээнд орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж 30 ажилтанд тус бүр 30,0 сая төгрөг нийт 900,0 сая төгрөг олгосон.

  • Нийт ажилчдадаа 4.0 тэрбум төгрөгийн 13 дахь сарын цалин урамшууллыг олгохоор шийдвэрлэсэн гэхчлэн амжилтаар өнгөрсөн оныг үджээ.

Тайлангийн хурлын үеэр эмнэлгийн хөгжил дэвшилд хөдөлмөр бүтээл, ур чадвар мэдлэг оюунаа харамгүй зориулан ажиллаж, ажил хөдөлмөрөөрөө амжилт гаргаж бусдыгаа манлайлсан баг хамт олон, ажилчдыг шагнаж урамшууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан