Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
“Төрөх үйл явц эхэлсэн байсан тул эхийг машинд нь төрүүлсэн”

Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн гадна машиндаа төрсөн гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Тэгвэл тус мэдээллийн талаар Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал н.Алтантуяагаас тодрууллаа.

Тэрбээр “Баянзүрх дүүргийн харьяат 26 настай эмэгтэйн хоёр дахь төрөлт байсан. Нөхрийнхөө хамт хувийн машинаар төрөх эмнэлэгт ирсэн боловч буруу хаалган дээр очиж зогсоод үйлчилгээ авахыг хүссэн.

Машинаа төв зам дагуу байрлуулсан байсан учир манайхаас хоёр эмч очиж, үзлэг хийхэд төрөх үйл явц хэдийнэ эхэлсэн байсан. Тиймээс хүүхдийг машинд төрүүлсэн. Харин эхэс гардуулах үйл ажиллагааг эмнэлэгт буюу ариун орчинд үргэлжлүүлэн хийсэн.

Одоо эх, хүүхдийн биеийн байдал хэвийн. Тусгай тасагт хэвтэж байна. Харьяаллын бус хэмээн буцаасан зүйл огт байхгүй. Энэ үйл явдал 2022 оны 12 дугаар сарын 31-ний 22 цагийн орчимд болсон” гэлээ.

Төрөх үйл явц нэгэнт эхэлчихсэн байсан учраас машинд нь төрүүлсэн. Харьяаллын бус хэмээн буцаасан зүйл огт байхгүй гэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан