Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа Иргэн бүрийн Нэрийн дансны хуримтлал 306.1 мянган төгрөг болж нэмэгдлээ ХЭҮК: Цэрэг, цагдаагийн алба хаагч бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдэд хүний эрхийн үнэлгээ хийнэ Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн боллоо Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ Дөрөвдүгээр сард 5356 иргэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцжээ 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ “Хүслэн 2026” хувцас загварын улсын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа Бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг дэмжих “Нутагтаа эзэн 100:1000” төслийг хэрэгжүүлнэ БАЯНТЭС СУМАНД 320 ХҮҮХДИЙН СУРГУУЛИЙН ИЖ БҮРЭН ЦОГЦОЛБОР БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРОВ
Х.Булгантуяа: Хөрөнгийг хэт багаар үнэлэх боломжгүй болсон
Х.Булгантуяа: Хөрөнгийг хэт багаар үнэлэх боломжгүй болсон

УИХ-ын гишүүн, Боомтын сэргэлтийн сайд Х.Булгантуяа өнөөдөр (2023.01.10) УИХ-ын мэдээллийн цагт оролцож, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн талаар мэдээлэл өглөө.


Тэрбээр "Төрөөс олон зөвшөөрөл олгодог байдлыг цэгцлэх, мэргэжлийн холбоод мэргэжлийн болон ёс зүйн асуудал дээр хяналт тавьдаг тогтолцоог бий болгох, мэргэжлийн холбоод нь өөрсдөө үүрэг хариуцлагаа сайн хүлээдэг болгох зорилгоор УИХ-аас Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг шинэчлэн батлаад байна.

Хуучин бол захиалагч, хөрөнгийн үнэлгээчин гэсэн хоёр тал байдаг байсан. Шинэ хуульд хуулийн этгээд, хувь хүн, захиалагч, төрийн холбогдох байгууллага гээд оролцогч талыг олноор оруулж өгөөд байна. Шүүхээс шаардсанаар хөрөнгийн үнэлгээ хийх шаардлага гардаг. Төрийн өмчит компаниудын хувьд ч гэсэн хөрөнгийн үнэлгээний тухай зохицуулалтыг сайн хийж өгөхгүй бол шаардлагатай тохиолдолд багаар үнэлж байгаад хувьчилдаг. Эсвэл өндрөөр үнэлэх боломжгүй хөрөнгийг өндрөөр үнэлж байгаад тайлан дээрээ бүртгэдэг асуудал бий.

Хөрөнгийн үнэлгээчин гэдэг эрхийг хувь хүнд олгох юм. Энэ чиглэлийн сургалтыг явуулдаг. Их, дээд сургуульд тус чиглэлээр мэргэжлийн диплом олгодог. Цаашид уул уурхай, оюуны өмчийн, хохирлын чиглэлийн хөрөнгийн үнэлгээчин гэсэн чиглэлээр илүү мэргэшүүлэх шаардлагатай.

Дор хаяж хоёр хөрөнгийн үнэлгээчин ажиллуулдаг байж хуулийн этгээд болох ёстой. Хуулийн этгээд олон нийтийн эрх ашгийг хөндсөн хөрөнгийн үнэлгээг хийх юм. Мэргэжлийн даатгалд хамрагдах боломжтой. Сангийн яам мэргэжлийн нэгдсэн арга зүйгээр хангана.

Хөрөнгийн үнэлгээ хийх журам аргачлалыг хуульд оруулж өгсөн. Нэгдсэн аргачлалаар бүх банкууд хөрөнгийн үнэлгээ хийгээд эхэлбэл хийдүүлдэг, бага үнэлдэг асуудал багасна. Цалингийн тухайд үнэлгээний ажлын хөлс үнэлгээний нийт дүнгээс хамаарах ёсгүй. Хоёр талаас гэрээгээ үйлдээд ажиллах ёстой. Хөрөнгийг өндрөөр үнэлбэл, ажлын хөлсийг нь ахиу өгнө гэсэн байдлаар явж болохгүй. Хотын төвийн обьектуудын татвар дээр байгаа үнэлгээг нь аваад харвал өөр өөр үнэлгээтэй байгаа. Тухайн хөрөнгийг өмнө нь хэдээр үнэлснийг нь хооронд нь харьцуулах боломж бүрдэж байна” гэлээ.

Мөн тэрбээр Хятад улс хилээ нээсэнтэй холбогдуулж, дараах мэдээллийг өгсөн юм.

“Би сайдаар томлогдоод удаагүй байна. Замын-Үүд боомт нэгдүгээр сарын 8-наас ажиллаж эхэлсэн. БНХАУ-дCovid-19 хязгаарлалт бүрэн цуцлагдаагүй. Бид орж, гарч буй хөдөлгөөнийг эхний удаа бага байлгахаар 300 хүнийг хилээр гаргасан.

Одоогоор Монгол Улсад орж ирэхээр бүртгүүлсэн Хятад иргэдийн тоо бага байгаа. Эрээн рүү ороод буцаж орж ирэх хүмүүс нь монголчууд байгаа.

Эрээнд ПСР шинжилгээ хийдэг ганц төв ажиллаж байна. Тиймээс Монгол иргэд БНХАУ руу гараад буцаж Монголд орж ирэхэд хүндрэлтэй байгаа.

Улсын онцгой комиссоос өгсөн өгсөн мэдээллээр БНХАУ-д омикроны дараагийн хувилбар их байна. Хилээр орж ирэхэд асуумж бөглөж, халуунаа хэмжүүлж байгаа.

Дараагийн боомтуудыг тун удахгүй шат дараатай нээнэ. Хятадын тал хилээр зорчуулах шаардлагаа уян хатан болгоно хэмээн бодож байна” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан