Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

З.Энхболд хаана байгааг өөрөөс нь асуух хэрэгтэй. Тэр хүн АН-ын нэг л гишүүн, хаана байгааг би мэдэхгүй

Төрийн ордонд АН-ын “4/11 Мэдээллийн цаг”-аар тус намын ҮБХ-ны хурал, мөн Эв нэгдлийн гэх хууль бус Үндэсний Бодлогын Хорооны хурал болон үүсээд байгаа асуудлаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд, И.Мөнхжаргал нар мэдээллээ.

И.Мөнхжаргал: АН-ын зөвшилцөлд хүрэх ажлын хэсэг хоёр сар ажиллалаа.  Бид тодорхой зөвшилцөлд хүрсэн. 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас өрсөлдөх нэр дэвшигчдийг намын анхан, дунд шатны байгууллагуудаар хэлэлцүүлнэ. Мөн социологийн судалгаанд үндэслэн нэр дэвшигчээ тодруулахаар тогтлоо. Мөн АН-ын бүтэц, зохион байгуулалтыг намын үндсэн дүрэмд нийцүүлэх шийдвэр гарлаа.

АН-ын дэргэдэх олон нийтийн байгууллагуудыг эхлүүлнэ. ҮБХ-ны гишүүдийн ээлжит, ротацын сонгуулийг хамтарч зохион байгуулан, төлөөллийн төв байгууллагаа бүрэн бүтэн болгоно. АН нэгдэх ажил ахицтай явж байгааг та бүхэнд мэдээлэхэд таатай байна.

Гарын үсэг цуглуулж, ҮБХ-г хуралдуулахыг хүсэж байгаа бол ҮБХ-г хуралдуулдаг эрх бүхий байгууллагад хандах нь зөв. Маргааш болох ҮБХ-ны хурлыг албан ёсоор зарлаагүй. Хэрэв хурал болбол АН хүлээн зөвшөөрөхгүй. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд намын үндсэн дүрмийн дагуу хамтран ажиллахыг уриалж байна. АН-ын туган дор бүгд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Одоогоор манай намын цахим хуудас руу ороод гарвал намын даргын нэр хоосон. Намын их хурал, намын гишүүдийн саналд үндэслэн бид намын даргаа сонгодог. 117мянган хүн саналаа өгөөд шийдсэн шүү дээ. Өмнөх хоёр даргын хооронд маргаантай асуудал бий. Энэ асуудлыг бид орхисон. Намын Ерөнхий нарийн бичгийн даргыг Дээд шүүх шийддэггүй, Дээд шүүхэд бүртгүүлдэггүй. Намын гишүүд дотроосоо сонгон, хэнээр удирдуулахаа шийддэг албан тушаал.

Та нарын ард хэн байна вэ гэж асуудаг. Миний ард намын 200 мянган гишүүн бий. ҮБХ-ны хурлаар надад зөвшилцөл хийх үүргийг оноосон. З.Энхболд дарга хаана байгаа өөрөөс нь асуух хэрэгтэй. Тэр хүн АН-ын нэг л гишүүн, тэр гишүүн хаана байгааг би мэдэхгүй. Хүн хайж байгаа бол хайдаг газраас нь хайх хэрэгтэй   Нам эв нэгдлийн төлөө байна гэхээр битгий мушгин асуу гэв.  

Д.Эрдэнэсувд: Бид өчигдөр УИХ-ын гишүүдийн хүсэлтээр уулзалт зохион байгуулсан.  Улс төрийн намын тухай хууль, АН-ын үндсэн дүрмийн хүрээнд бид хамтран ажиллана. 2022.03.01-нд бид Улсын дээд шүүхэд АН-ын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлсэн юм. Энэ дүрмийн хүрээнд Үндэсний бодлогын хороо (ҮБХ) ээлжит болон ээлжит бус хуралдааны хэлбэрээр хуралдана. Хуралдааныг намын дарга эсвэл ҮБХ-ны дарга зарлан хуралдуулдаг дүрмийн заалттай. Энэ заалтын хүрээнд хамтарч ажиллах санал тавьсан.  

ҮБХ-ны хуралд татвараа төлсөн, саналын эрхтэй гишүүд орно. Саналын эрхгүй гишүүд ҮБХ-ны хуралд суухгүй гэдгийг бид УИХ-ын гишүүдэд хэлсэн. ҮБХ-ны хурал дүрмийн дагуу болох ёстой.  ҮБХ хуралдан, асуудлаа шийдэн, гаргасан шийдвэрийг нь бид та бүхэнд тухай бүрд нь мэдээлсээр ирсэн. АН хүчтэй сөрөг байх ажлаа хийсээр байна.    

3 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
НҮҮРС, ЗЭС, ТӨМРИЙН ХҮДЭР, ЖОНШ, НЕФТИЙН ЭКСПОРТООС УЛС 34%-ИЙН ТАТВАР АВАХ ЁСТОЙ. БАЯЛГИЙН САНГААР ДАМЖУУЛЖ ИРГЭДДЭЭ ӨГЧ ӨР ЗЭЭЛ ЯДУУРЛААС ГАРЪЯ??? 30 ЖИЛ ТАТВАРГҮЙ ЗӨӨЛӨӨ ОДОО БОЛНО
Хамгийн их уншсан