Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Отрын гэрт хагалгаа хийж эх хүүхдийн амийг аварчээ

 

зураг

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт оторлож явсан малчин айлд нэгдүгээр сарын 15-ны өдөр төрөх дөхсөн жирэмсэн эх хүндрэл өгсөн дуудлагын дагуу эмч нарыг баг очиж хагалгаа хийн эх, хүүхдийн амь насыг аварсан байна. Уг малчных Цогтцэций сумаас зүүн тийш 60км, Манлай сумаас баруун тийш 70км-т хөдөө оторлож байжээ.

Өмнөговь аймгийн БОЭТ-ийн төрөх тасгийн эрхлэгч Д.Отгонжаргал, төрөх эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Б.Мөнхбат, нярайн зөвлөх эмч С.Алтанцэцэг, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Х.Оюунсувд, сувилагч Ц.Мөнхдэлгэр, М.Нандинболор, жолооч Ч.Цолмон болон н.Уламбаяр даргатай Манлай сумын ЭМТ-ийн баг, Их эмч н.Монголжингоо ахлагчтай Цогтцэций сумын ЭМТ-ийн баг хамтран яаралтай тусламж үзүүлэн, хагалгааг хийжээ.

Алслагдсан хөдөө, отрын гэрт эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэж эх үр хоёрыг эсэн мэнд учруулсан Өмнөговь ЭМГ, БОЭТ, Цогтцэций, Манлай сумдын ЭМТ-ийн хамт олонд салбарын яамнаас талархал илэрхийлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10